logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    "Nvidia" 2026 он гэхэд “Rubin AI” дараагийн үеийн хиймэл оюуны платформоо танилцуулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 03 11:00
    1846

    Зургийг: Annabelle Chih/Bloomberg

    Женсен Хуан: Хиймэл оюунд хөрөнгө оруулж, чадавхаа хөгжүүлээгүй компани, улс орнууд ард хоцорно

    “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Тайваньд болсон “Computex” үзэсгэлэнд оролцох үеэрээ 2025 онд “Blackwell Ultra” чип, 2026 онд “Rubin AI” шинэ үеийн платформоо гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлээд байна.

    Компаниуд хиймэл оюуны технологийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буй нь “Nvidia”-ийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй чип үйлдвэрлэгч болоход нөлөөлж байгаа юм.

    Тус компани одоогийн борлуулалтынх нь дийлэнх хэсгийг бүрдүүлдэг технологийн цөөн хэдэн томоохон компаниудаас хүрээгээ тэлж, үйлчлүүлэгчийнхээ суурь баазыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийг нь усан онгоц үйлдвэрлэгчээс эхлээд эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зэрэг илүү олон компани, төрөл бүрийн салбарт, Засгийн газрын агентлагууд ашиглах боломжтой болно гэж үзэж байгаа юм байна.

    Женсен Хуан одоогоос жилийн өмнө хэлж байсанчлан хиймэл оюунд хөрөнгө оруулалт хийгээгүй, энэ чиглэлд чадавхаа хөгжүүлээгүй компани, улс орнууд хөгжлөөс ард хоцорно гэж үзэж буйгаа дахин илэрхийлжээ.

    "Тооцооллын системийн зардал нэмэгдэж байна. Боловсруулах шаардлагатай өгөгдлийн хэмжээ асар хурдацтай өсөхийн хэрээр уламжлалт тооцооллын аргууд хурдыг нь гүйцэхээ больж байна. Тиймээс зөвхөн “Nvidia”-ийн хурдасгасан тооцоолуурын ачаар л бид зардлыг бууруулж чадна” хэмээн тэрбээр онцолсон байна. 

    Түүнчлэн 2026 он гэхэд танилцуулах “Rubin AI” платформ нь дараагийн үеийн өндөр хурдны санах ойн чип болох “HBM4”-ийг ашиглах аж.

    “SK Hynix” компанийн энэ төрлийн чипийн захиалга 2025 он дуустал дүүрсэн гэдгийг “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал мөн дурдав. Тэрбээр шинэ бүтээгдэхүүнийхээ талаар тодорхой нарийн мэдээлэл өгөөгүй байна.

    Тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг сард 23.5 хувиар, жилийн хугацаанд 180 орчим хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.

    Cэтгэгдэл бичих