
Зургийг: Petro Matad
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани энгийн нэмэлт хувьцаанууд гаргаж, нийт есөн сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэхээр төлөвлөснөө зарлалаа.
Тус компани шинэ эх үүсвэрийг газрын тосны хайгуулын "Цэн тогоруу-1" болон "Цэн тогоруу-2" цооногийн өрөмдлөгийг гүйцээж, үйлдвэрлэлийг нь эхлүүлэхэд голчлон зарцуулах юм байна.
Түүнчлэн "Мазаалай-1" шинэ цооногийн өрөмдлөг эхлүүлэхийн сацуу сэргээгдэх эрчим хүчний төслүүд хөгжүүлэхэд хөрөнгө оруулахаа онцоллоо.
Шинэ санхүүжилтийн бүтцийн хувьд 8.5 сая ам.долларыг нь энгийн хувьцаагаар босгоно. Үүний багагүй хувийг компанийн захирал болон тэргүүлэх хувьцаа эзэмшигчийн худалдан авалт бүрдүүлэхээр байгаа аж. Тодруулбал: “Petro Matad”-ийн Гүйцэтгэх захирал Майк Бак 100 мянган ам.долларын хувьцаа авах бол хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох “Петровис” компани нэг сая ам.долларын хувьцаа авахаар байгааг мэдээлж байна.
Харин нэмэлтээр 500 мянган ам.долларыг жижиг хувьцаа эзэмшигчдийг захиалгаар бүрдүүлэх ажээ.