
Зургийг: Richard Baron/mining.com
Японы судлаачид тус улсын эдийн засгийн онцгой бүсэд орших Номхон далайн ёроолоос цэнэг хураагуурын металлаар баялаг 200 сая тонн нөөцтэй байхаар манганы орд илрүүлсэн байна. Атгасан гарын хэмжээтэй манганы бөмбөлгүүд нь Токиогоос алслагдсан Минами Торишимагийн арлын ойролцоох далайн ёроолын өргөн хэсгийг хамарч байгааг Токиогийн их сургууль болон “Nippon Foundation”-ийн мэргэжилтнүүдийн баг мэдэгджээ.
Эдгээр металлаар баялаг чулуулаг нь ойролцоогоор 5500 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд полиметалл бөмбөлгүүдтэй маш төстэй гэж үзэж байгаа аж. Тэдгээр нь манганаас гадна кобальт, никель, зэс агуулдаг тул Номхон далайн Clarion-Clipperton-ийн бүсээс олддог байна.
Судлаачдын тооцоолсноор тэрхүү орд нь Япон улсын 75 жилийн хэрэгцээг хангахуйц буюу 610 мянган тонн кобальт, 11 жилийн хэрэгцээг хангахуйц буюу 740 мянган тонн никелийн нөөцтэй байгаа ажээ.