logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Иен яав? - Япон улс VI/28-наас өмнө интервенц хийх нь “галзуу” үйлдэл болно гэж арилжаанд оролцогчид үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 26 16:45
    303

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Энэ он гарсаар иений ханш ам.долларын эсрэг ойролцоогоор 12 хувиар сулраад байна

    АНУ-ын зургаадугаар сарын хэрэглэгчийн зарцуулалтын мэдээлэл ирэх баасан гарагт гарах товтой байна. Хэрэв хэрэглэгчдийн зарцуулалт буурсан үзүүлэлттэй гарвал энэ нь иений ханшид дахин дарамт болж Японы эрх баригчид интервенц хийхэд түлхэц үзүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа аж.

    Энэ долоо хоногт иений ам.доллартой харьцах ханш 160 нэгжийн түвшинд ойртоод байгаа нь Японы эрх баригчдын зах зээлд хөндлөнгөөс оролцох магадлалыг нэмэгдүүлээд байгаа юм.  АНУ-ын хэрэглэгчийн зарцуулалтын үзүүлэлт хэрхэн гарах нь Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэр болон иений ханшийн цаашдын төлөвт нөлөөлөхөөр байгаа аж.

    Энэ он гарсаар иений ханш ам.долларын эсрэг ойролцоогоор 12 хувиар сулраад байна.“Иений ханш баасан гарагаас өмнө 160 нэгжийн түвшнийг давж суларсан ч Японы эрх баригчид АНУ-ын эдийн засгийн гол мэдээлэл танилцуулагдах хүртэл интервенц хийхгүй” гэж “Mitsubishi Ufj Trust & Banking” зэрэг арилжаанд оролцогчид таамаглаж байна.

    Японы Төв банк ирэх долоодугаар сарын 31-нд болох хурлаараа бодлогын хүүгийн дээд хязгаарыг 0.1 хувиас нэмэгдүүлнэ гэж “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон 43 эдийн засагчийн 33 нь үзжээ. 

    Cэтгэгдэл бичих