logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Гүйцэтгэх захирлуудын 45 хувь ирэх 10 жилд бизнес нь тэсэж үлдэхгүй гэж үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 16 15:10
    468

    Зургийг: Stefan Wermuth/Bloomberg

    Бизнес эрхлэгчид хиймэл оюун, уур амьсгалын асуудалд анхаарахын хэрээр макро эдийн засгийн сорилтуудад анхаарал бага хандуулж байна

    Дэлхий даяарх Гүйцэтгэх захирлуудын бараг тэн хагас нь “Өнөөгийн бизнес модель нь ирэх 10 жилд тэсэж үлдэхгүй” гэж үзэж байгааг "PwC" (PricewaterhouseCoopers) Давосын эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан тайланд дурдлаа. Тайланд онцолсноор хиймэл оюун зэрэг технологийн дэвшлийн хурд, уур амьсгалын асуудал ихээхэн нөлөөлж байгаа аж.

    "PwC"-ээс 4702 компанийн удирдлагын дунд явуулсан судалгаагаар 45 хувь нь “Бизнес нь ирэх 10 жилд тэсэж үлдэхгүй” гэж үзэж байгаа нь 2023 оны 39 хувийн үр дүнгээс өссөн үзүүлэлт болжээ.

    Энэ талаар "PwC"-ийн удирдлага "Бизнесүүд цаашдын ашгийн өсөлтийн тухайд өөдрөг байх нь багасаж, бизнес загвараа сууриар нь шинэчлэх шаардлагатай байгааг хурцаар мэдэрч байна" гэж тайланг танилцуулахдаа тодотгосон байна.

    Түүнчлэн бизнесүүд хиймэл оюун, уур амьсгалын асуудалд анхаарахын хэрээр макро эдийн засгийн сорилтуудад анхаарал бага хандуулж байгааг тайланд онцолжээ.

    Cэтгэгдэл бичих