
Зургийг: Stephanie Keith/Bloomberg
Шуурхай хүргэлтийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж буй нь хүргэлтийн компаниудыг цахилгаан автомашины шилжилт хийхэд нь шахалт болж байна. Америкчууд л гэхэд нийт худалдан авалтынхаа 15 гаруй хувийг цахимаар хийдэг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд цахим худалдан авалт дөрөв дахин нэмэгдэж, жилд нэг их наяд ам.доллар хүрчээ.
Байгаль орчныг хамгаалах “Stand.Earth” группийн хийсэн судалгаагаар 2030 он хүртэл олон улсад цахим худалдаа биет худалдан авалтаас хоёр дахин илүү хурдтай өсөх төлөвтэй байна. Ингэснээр секунд тутамд 25 мянган ачаа хүргэгддэг болохоор байгаа аж.
Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөө үзүүлэхээр байгаа юм. Тухайлбал: дэлхийн хамгийн том хүргэлтийн компаниуд болох “FedEx”, “UPS” болон “DHL” компани 2022 онд 92 сая тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулсан нь Грек улсын нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаас давсан дүн болжээ.
“Amazon” компанийн хувьд 2030 он гэхэд бүх хүргэлтийнхээ тал хувийг ногоон болгох амлалт өгсөн бол “UPS” компани газрын тээврийнхээ хийн ялгарлыг 2025 он гэхэд 12 хувиар бууруулах амлалт өгөөд байна.