logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Adidas”-ийн “AE 1“ загвар сүүлийн 10 жилийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болох төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 03 09:40
    167

    Зургийг: Bloomberg/Kevin C. Cox/Getty Images

    “AE 1”-ийг шинэ өнгөтэйгөөр гаргах болгонд тэр даруй зарагдаж дуусаж байгааг "Adidas"-ийн Гүйцэтгэх захирал онцолж байна

    Сагсан бөмбөгийн залуу од Энтони Эдвардстай хамтран гаргасан “Adidas”-ийн спорт гутлын шинэ цуврал худалдаанд гарсан эхний зургаан сардаа худалдан авагчдыг байлдан дагуулсныг гутлын жижиглэн худалдааны “Foot Locker” компани мэдээлж байна.

    NBA-ийн шилдэг тоглогчдын нэг болоод буй “Minnesota Timberwolves” багийн хамгаалагч, 22 настай Энтони Эдвардсын нэрээр гаргасан футурист хэв маягтай “AE 1“ загвар “Adidas” компанийн сүүлийн 10 жилийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болж, Дэмиан Лиллард, Жеймс Харден нарынхаас ч давах магадлалтай байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Бьорн Гулден гуравдугаар сард онцолж байлаа. Мөн “Adidas"-компани "AE 1”-ийг шинэ өнгөтэйгөөр гаргах болгонд тэр даруй зарагдаж дуусаж байгааг тэрбээр хэлж байв.

    Гол өрсөлдөгч “Nike”-ийн ноёлдог спортод эзлэх байр сууриа тэлэхээр зорьж буй “Adidas”-ийн хувьд энэ нь тун сайн дохио гэж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих