logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    ЕСБХБ “Шунхлай Холдинг” ХХК-д 24.6 сая еврогийн зээл олгоно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 08 16:20
    3019

    Зургийг: EBRD

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монгол Улсын 147 төсөлд нийт 2.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк “Шунхлай Холдинг” компанид 24.6 сая евро буюу 90 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо. Тодруулбал: “Шунхлай” группийн Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж буй тогтвортой төв оффис шинэчлэн барих ажилд нь ийнхүү зээл олгож байгаа юм байна.

    Зургаан давхар “Шунхлай плаза” шинэ оффисын барилгын эрчим хүчний хэрэглээ 30 хувиар, усны хэрэглээ 20 хувиар бага байх бөгөөд ингэснээр Монгол Улсад ногоон оффисын барилгын шинэ стандарт тогтоохыг тодотгов.

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк энэхүү төслийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Fintecc” хөтөлбөрийнхөө хүрээнд дэмжиж байгаа юм байна.

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь Монгол Улсын 147 төсөлд нийт 2.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаагийн 90 орчим хувь нь хувийн хэвшлийнхэнд чиглэжээ.

    Монгол Улсын хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ "Rio Tinto"-ийн дараа хоёрдугаарт ордог Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь цаашид эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон банк санхүүгийн орчныг сайжруулах чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг тус банкны Ерөнхийлөгч онцолж байлаа. 

    Cэтгэгдэл бичих