logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Хятад жуулчид "эргэн ирлээ". Тэдний мөнгө хаашаа чиглэх вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 29 14:06
    454

    Ahmed Gomaa/Xinhua News Agency

    2024 онд олон улсад аялах Хятад жуулчдын тоо 130 саяд хүрнэ гэж тооцоолж байгаа нь цар тахлын өмнөх түвшний 84 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.

    БНХАУ хилээ нээснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд буй энэ үед тус улсын иргэдийн 63 хувь нь дахин олон улсын аялалд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь лхагва гарагт нийтлэгдсэн санал асуулгын үр дүнгээс харагджээ.

    Тэдний ихэнх нь өмнөхөөсөө илүү хол газар аялахаар төлөвлөж байгаа бол санал асуулгад оролцогчдын ердөө 10 хувь нь олон улсын аялалд гарах төлөвлөгөөгүй гэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны санал асуулгаар Хятад хэрэглэгчдийн талаас илүү хувь нь гадаадад аялах төлөвлөгөөгүй, 31 хувь нь аялах огт сонирхолгүй байна гэж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт юм.

    Хятадын аялагчид эргэн ирэх хүлээлт аялал жуулчлалын салбарт багагүй хугацаанд хадгалагдаж байв. Энэ онд тус салбар дэлхийн эдийн засагт 11.1 их наяд ам.долларын хувь нэмэр оруулж, цар тахлын өмнөх түвшнээ давах төлөвтэй байгаа юм. 

    “Dragon Trail International” компаниас гуравдугаар сарын 6-19 хооронд явуулсан дээрх санал асуулгад эх газрын Хятадын I, II, III зэрэглэлийн 127 хотод амьдардаг нийт 1,015 аялагчдыг оролцуулсан байна. 

    БНХАУ-ын Аялал жуулчлалын академи 2024 онд олон улсад аялах Хятад жуулчдын тоо 130 саяд хүрнэ гэж таамагласан нь цар тахлын өмнөх түвшний 84 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. 2019 онд 155 сая гаруй Хятад жуулчид гадаадад 253 тэрбум ам.доллар зарцуулж байжээ.

    БНХАУ-ын иргэд визгүй зорчих боломжтой, эсвэл ирэхэд нь цахим виз олгодог орнуудад Сингапур, Малайз, Тайланд, Ойрх Дорнод болон Хойд Африкийн орнууд багтаж байна. Тэр дундаа Арабын нэгдсэн Эмират, Египет, Иордан зэрэг улсууд Хятадын аялал жуулчлалын сэргэлтийн тэргүүн эгнээнд байх төлөвтэйг “East West Marketing” компанийн Гүйцэтгэх захирал Алина Шианг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих