logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Баавгай болохсон" ба алдагдсан 4.2 жил: Монголд хүн капитал төлөвшихөд юу саад болж байна вэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 16 10:40
    516

    Зургийг: С.Батсайхан

    "Өнөөг хүртэл байгалийн нөөц баялагтаа түшиглэн хөгжиж ирсэн Монгол Улс гагцхүү хүн капитал болон инновацад хөрөнгө оруулж байж л илүү тогтвортой, бат бэх суурьтай эдийн засгийн хөгжилд хүрч чадна"

    “Чанартай сайн боловсрол хүнийг ядуурлаас аварна. Өнөөдөр Монголд ядууралд өртсөн таван хүн тутмын хоёр нь хүүхэд байхад сайн боловсрол олох боломжийг үргэлж хаасан шийдвэр гаргаж байна” хэмээн өдгөө анхаарал татаж буй “Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргал бидэнд өгсөн  ярилцлагадаа онцолж байлаа.

    Улс орны эдийн засгийн хөгжлийн чухал хүчин зүйл болох хүн капитал, түүний анхдагч суурь болдог чанартай боловсролын хүртээмжийн талаар Дэлхийн банк судалгаандаа дүгнэж, бодлогын зөвлөмжүүд өгөөд байна.

    Халамж нэмэгдсэн ч байдал дээрдээгүй

    Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын зарцуулалт хөгжлөөр дүйцэхүйц бусад оронтой харьцуулахад өндөр байгаа ч иргэд гадаад “шок”-т өртөмтгий, ядуурлын түвшин төдийлөн буураагүй хэвээр байгаа нь эн тэргүүнд анхаарал хандуулах ёстой бэрхшээл болохыг Дэлхийн банкнаас гаргасан “Монгол Улс: Хүн капиталд оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх нь” судалгаанд онцолжээ.

    Нийгмийн хамгааллын зарцуулалтын өсөлт, нийгмийн халамжийн тогтолцоо нь иргэдийн аливаа “шок”-оос хамгаалж чадахгүй байгаа нь гол статистикуудаас харагдаж буй. Тухайлбал: 10 жилийн мөчлөгөөр харвал 2000-2010 оны хооронд Монгол Улсын Хүний хөгжлийн индекс 1.6 хувиар өсөж байсан бол 2010-2021 онд ердөө 0.48 хувиар өссөн байна.

    unnamed (1).jpg

    Тулгамдсан асуудлын гол зангилаа болох ядуурал нь хүүхэдтэй, ялангуяа өсвөр насны хүүхэдтэй өрхүүдэд ихээхэн нөлөөлж байгаа нь ирээдүйн хүн капитал төлөвшихөд саад болж буйг тус судалгаанд тодотгожээ.

    Дэлхийн банкны тооцоолсноор Монгол Улсын хүн капиталын индекс 63 хувь байгаа нь өнөөдөр Монголд төрж буй хүүхэд эрүүл өсөн бойжиж, бүрэн боловсрол эзэмшсэн тохиолдолд 63 хувийн бүтээмжтэй байна гэсэн үг юм. Гэтэл Монголд сургуульд суралцах дундаж жилийг (13.6 жил) чанартай нь уялдуулан тооцоолж үзэхэд зөвхөн 9.4 жил нь суралцсан жилүүд болж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд сургуульд хамрагдсан хугацааныхаа ойролцоогоор 4.2 жилд нь суралцахгүй байна гэсэн үг болохыг судалгаанд тайлбарлажээ.

    Үүнээс дүгнэвэл Монгол Улсад боловсролын үйлчилгээний үр нөлөөг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага маш их байна.

    Онцлох зөвлөмжүүд

    Өнөөг хүртэл байгалийн нөөц баялагтаа түшиглэн хөгжиж ирсэн Монгол Улс гагцхүү хүн капитал болон инновацад хөрөнгө оруулж байж л илүү тогтвортой, бат бэх суурьтай эдийн засгийн хөгжилд хүрч чадна гэж үзсэн байна.

    Үүний тулд амьдралын эхний жилүүдэд хүн капиталын суурийг тавьж, салбарт хүний нөөцийн удирдлагын болон хариуцлагын хатуу тогтолцоог бий болгож, үр дүнтэй багшлах арга зүйг дэмжиж, нийгмийн халамжийн тогтолцоотой уялдаатайгаар ядуу өрхийн хүүхдүүдийн хүн капиталд хөрөнгө оруулах зэрэг нь бодлогын зөвлөмжүүдийн тэргүүн эгнээнд бичигджээ.

    Цар тахлын үед үүссэн сургалтын хоцрогдлыг арилгах шаардлагатай болоод буй энэ үед цахим хичээлийн үр ашигтай холбоотой эргэлзээ өндөр байгаа аж. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн зайны сургалтын үр дүнг үнэлэх, сурлагын хоцрогдол арилгах хөтөлбөр болон хоцрогдлыг багш үнэлэх аргачлал боловсруулах арга хэмжээнүүд авахыг Дэлхийн банкнаас зөвлөжээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих