logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-ын экспортын өсөлт удааширч, эдийн засагт нь анхааруулгын дохио болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 07 16:00
    494

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын экспорт буурсан ч импортын хэмжээ нь 3 сарын дээд дүнгээр өсөв

    БНХАУ-ын импорт долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн нь сүүлийн гурван сарын дээд үзүүлэлт боллоо. Ингэснээр 3.2 хувиар өснө гэсэн шинжээчдийн таамгийг даваад байна. Экспорт нь долоон хувиар тэлсэн ч шинжээчдийн таамаглаж байсан 9.5 хувьд хүрсэнгүй.

    Харин БНХАУ-ын гадаад худалдаа долоодугаар сард 84.65 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Худалдааны статистик үзүүлэлтээс харахад энэ оны санхүүгийн жилийн III улирлыг тус улсын эдийн засаг холимог дүр зурагтай эхлүүлж байна гэж шинжээчид үзэж байна.

    БНХАУ-ын импортын өсөлт дотоодод нь эрэлт эрчимжих хөдөлгөөнийг харуулж байж магадгүй байгаа юм. Харин эдийн засгийнх нь гол хөшүүргийн нэг болсон экспортын өсөлт тааруу байсан нь олон улсын хэмжээнд эрэлт суларч байгааг илтгэж байна.

    Одоогоор цахилгаан барааны салбарынх нь эрэлт өндөр хэвээр байгаа хэдий  ч нийт үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа удааширсан нь худалдааны үзүүлэлтэд нөлөөлөх нь цаг хугацааны л асуудал гэдгийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Australia & New Zealand Group”-ийн шинжээч онцолжээ. 

    Cэтгэгдэл бичих