logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Barrick Gold: Алтны үнэ унах эрсдэлээс илүүтэй өсөх боломжууд өндөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 12 14:45
    532

    Зургийг: Simon Dawson/Bloomberg

    "Barrick Gold" компанийн Гүйцэтгэх захирал Марк Бристов сүүлийн таван жилийн алтны үнийн өсөлтийн шалтгааныг "үнэгүй мөнгөний 10 жил" гэж үзэж байна

    Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрээд буй энэ үед алт олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог "Barrick Gold" компани алтны үнэ буурах эрсдэлтэй гэхээс илүүтэй өсөх боломж өндөр байна гэж таамаглаж байгаагаа онцоллоо.

    Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Бристов "Financial Post" сонинд өгсөн ярилцлагадаа "Барууны орнуудын Төв банкнуудын мөнгөний хатуу бодлогын эдийн засагтаа үзүүлж байгаа хохирлыг зах зээл дутуу үнэлж байна" гэжээ. Тэрбээр сүүлийн таван жилийн алтны үнийн өсөлтийн гол шалтгааныг цар тахлын үеийн мөнгө хэвлэлт, "үнэгүй мөнгөний 10 жил" гэж үзэж байгаа аж.

    Бусад хөрөнгөтэй харьцуулбал 2023 онд алт хамгийн өгөөжтэй байсныг тэрбээр мөн дурдлаа. Улмаар алтны эрэлт үргэлжлэн нэмэгдэж, дагаад үнэ нэмэгдэх, мөн нийлүүлэлтийн асуудал хөндөгдөж болзошгүй гэж үзэж байгаагаа онцоллоо.

    Cэтгэгдэл бичих