logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Squid Game”-ийн гол дүрийн жүжигчин хувьцааг нь эзэмших сургаар “Wider Planet”-ийн хувьцааны ханш 69 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 12 15:45
    308

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    Жүжигчин И Жон Жэ “Wider Planet” компанийн гол хувьцаа эзэмшигч болно

    Хиймэл оюун ашиглан зар сурталчилгаа бүтээдэг БНСУ-ын “Wider Planet” компани “Squid Game” киноны гол дүрийн жүжигчин И Жон Жэ гол хувьцаа эзэмшигч нь болно хэмээн мэдээлсний дараа тус компанийн хувьцааны ханш хоёр арилжаа дараалан 69 хувиар өсжээ. Тодруулбал: И Жон Жэ 12 дугаар сарын 20-нд төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр  “Wider Planet” компанийн гурван сая ширхэг хувьцааг эзэмших гэж байгааг тус компани баасан гарагт мэдээлжээ.

    Харин үүний дараа тус компанийн хувьцааны ханш хоёр арилжаа дараалан өдрийн арилжааны дээд хязгаар болох 30 хувийг давж өссөн байна. Мөн дээрх мэдээллийн дараа БНСУ-ын өөр нэгэн алдарт жүжигчин Жун Вү Сүн компанийн шинэ хувьцаа эзэмшигчдийн нэг болжээ.  

    Жүжигчин И Жон Жэгийн танилын хүрээлэл, ялангуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтойд тооцогдож буй одоогийн Хууль зүйн сайдтай ойрын холбоотой гэдэг нь өөр бусад компаниудын хувьцааны ханш огцом өсөхөд ч нөлөөлөөд байна. Тус улсын жижиглэн худалдааны "сэргэлэн" борлуулагчдад энтертайнмент салбар хэдийнээс арилжаа наймааны шинэ санааны эх булаг байсаар ирсэн аж. “Squid Game” кино 2021 онд “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсний дараа тэрхүү уран бүтээлтэй холбоотой компаниудын хувьцааны ханш мөн л өсөж байжээ. 

    Зах зээлийн үнэлгээ нь 33 сая ам.доллароор хэмжигддэг “Wider Planet” компани жижиг зах зээлийг хамардаг “Kosdaq” индексэд бүртгэлтэй байдаг. Тус компани автоматжуулсан дата анализ болон хиймэл оюунд суурилсан маркетингийн үйлчилгээ санал болгодог байна. 

    “Wider Planet”-аас хувьцаа худалдан авах гэж буй “Wysiwyg Studios” компанийн хувьцааны ханш мөн даваа гарагт дагаад өдрийн дээд хязгаар болох 30 хувь давж өсжээ.

    Cэтгэгдэл бичих