logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалтдаа өөрчлөлт оруулж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 22 15:10
    740

    Зургийг: Bloomberg

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн Газрын тосны сайд нар VI/01-нд хуралдаж, олборлолтын цаашдын бодлогоо хэлэлцэнэ

    ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тогтоосон дээд хязгаартаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын түүхий газрын тосны экспорт тавдугаар сарын 19-нөөр дуусгавар болсон долоо хоногт өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

    Тус улсын Балтийн болон Арктикийн боомтуудын нийлүүлэлт өссөн ч Номхон далайн нийлүүлэлтийн боомтуудын урсгал буурснаар дөрвөн долоо хоногийн дундаж үзүүлэлт хоёр долоо хоног дараалан буурчээ.

    ОХУ газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлалтаа бууруулахаар төлөвлөж байгаа тул тавдугаар сард экспортын хэмжээ нь өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад өсөх төлөвтэй байгаа аж.

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн Газрын тосны сайд нар ирэх зургаадугаар сарын нэгэнд хуралдаж, олборлолтын цаашдын бодлогоо хэлэлцэнэ.

    ОХУ Өргөтгөсөн бүлгийн бусад гишүүний хамт сайн дурын үндсэн дээр олборлолтоо нэмж бууруулах хугацааг ирэх III улиралд багтаан сунгах эсэхээ шийдэх төлөвтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих