logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Япон улсын ДНБ оны эхний улиралд 1.8 хувиар агшив
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 10 16:10
    239
    Япон улсад айл өрх, компаниудын зарцуулалт тааруу хэвээр байгаа нь сорилт болж байна

    Оны эхний гурван сарын байдлаар Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхоос 1.8 хувиар агшсаныг тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээллээ. Энэ нь өмнө нь тооцоолж байсан хоёр хувиас бага дүнгээр буурсан үзүүлэлт болж байна.

    Хэрэглэгчийн зарцуулалт эдийн засагчдын таамгийн дагуу 0.7 хувиар дөрвөн улирал дараалан буурсан юм. Харин бизнесийн зардал 0.7 хувиар буюу төсөөллөөс 0.4 хувиар илүү буурсан байна. Бараа материалын нөөц өсөлтийн 0.3 хувийг бүрдүүлсэн бол цэвэр экспорт буурсан нь эдийн засгийн уналтад нөлөөлжээ.

    Айл өрх, компаниудын зарцуулалт тааруу хэвээр байгаа нь инфляц өссөн ч зах зээлийн эрэлт өндөр хэвээр байна гэж найдаж байсан эрх баригчдын хувьд сорилт болох төлөвтэй байгаа аж.

    Энэ долоо хоногт болох Японы Төв банкны хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэсэн хүлээлт давамгайлж байгаа юм. Шинжээчдийн дийлэнх нь тус банк бодлогын хүүгээ ирэх аравдугаар сард өсгөнө гэж таамаглаж байна.

    Cэтгэгдэл бичих