logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийг тооцдог 404 бараа, үйлчилгээнээс 94 нь өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 10 15:25
    294

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Улаанбаатар хотын инфляц 24 сар дараалан саарч, 5.6 хувь боллоо

    Улсын хэмжээнд инфляц 5.7 хувьтай гарснаас Хангайн бүсэд хамгийн өндөр буюу 6.7 хувьтай, Улаанбаатар хотод 5.6 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    2022 оны мөн үед 16.2 хувьтай байсан Улаанбаатар хотын инфляц сүүлийн 24 сар дараалан буурч, 5.6 хувьтай гарсан байна. Улаанбаатар хотод хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 94 бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 60 бараа, үйлчилгээнийх буурч, 250 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байсан аж.

    2024 он гарсаар үнийн өсөлтөд гол жин дарж буй гурван бүлгийн бүтээгдэхүүний үнийг авч үзвэл АИ-92 шатахууны үнэ өөрчлөлтгүй тогтвортой байна. Харин I зэргийн гурилын үнэ 2454 төгрөг болж, 2023 оны мөн үеэс есөн хувиар өсжээ. Харин махны үнийн өсөлт хадгалагдсан хэвээр байна. Тухайлбал: тавдугаар сард үхрийн гуяны цул мах нэг кг нь 21 мянга 408 төгрөг болж, өмнөх сараас 6.5 хувиар өссөн бол 2023 оны мөн үеэс 3.9 хувиар өсөөд байгаа аж.

    Гуравдугаар сараас хөдөө аж ахуйн салбарын бууралтаас шалтгаалсан үнийн өсөлтийг сааруулах зорилгоор нөөцийн махыг Улаанбаатар хотын есөн дүүргийн 370 гаруй цэгүүдээр худалдаалж эхэлсэн юм.

    Монголбанк тавдугаар сарын эцсээр үнийн өсөлтийн хурд харьцангуй саарч байгаатай холбоотойгоор бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар бууруулсан. Төв банкны хурлын тэмдэглэлд дурдсанаар импортын бараа, бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө хүлээлтээс бага байгааг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор инфляцын богино хугацааны төсөөллийг бууруулсан бөгөөд 2024 оны эцэс зорилтын орчимд хадгалагдана гэж үзэж байна.

    Харин эдийн засагчид инфляцын эрсдэл хадгалагдсаар байгааг анхааруулж байгаа юм. 

    Эдийн засагч Н.Энхбаяр

    Cэтгэгдэл бичих