
Зургийг: Bloomberg/NurPhoto
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оновчтой бодлого тодорхойлоход дата мэдээллийн хомс байдал нь дэлхий дахинд ялангуяа Ази, Номхон далайн орнуудад сорилт болж буйг Азийн хөгжлийн банкны (АХБ) шинэ судалгаа харууллаа.
Үүнээс гадна уур амьсгалын дата цуглуулах чиглэлд хангалттай ажиллах хүчин байхгүй байна гэдгийг судалгаандаа дурдсан байна. Тухайлбал: эко системийн нөлөөлөл, дэд бүтэц болон усны аюулгүй байдлын чиглэлд чухал дата мэдээлэл хомс байна гэж үзжээ.
Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын талаас илүү хувь нь Ази, Номхон дайлан орнуудаас ялгардаг. Мөн эдгээр орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл хамгийн өндөр байгааг тодотгож байна.
Дата мэдээллийн нөөцтэй байж, түүндээ дүн шинжилгээ хийх боломжгүй байх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй бодлого боловсруулахад хүндрэл дагуулж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны хувьд 29 орны статистикийн газрын мэдээлэлд үндэслэн судалгаагаа гүйцэтгэжээ. Мөн статистик, дата мэдээлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чухал байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.