logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Meta”-ийн хувьцааны ханш дээд цэгт хүрч, М.Закерберг дэлхийд хоёрдугаарт бичигдэх чинээлэг эрхэм боллоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 04 09:55
    847

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Марк Закербергийн нийт хөрөнгийн хэмжээ 206.2 тэрбум ам.доллар хүрээд байна

    “Meta” компанийн хувьцааны ханшийн цойлсон өсөлт үргэлжилснээр Марк Закерберг Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд анх удаагаа хоёрдугаарт бичигдэж эхэллээ.

    Анхандаа бүтэлгүйтэх төлөвтэй байсан “MetaVerse” нь сүүлийн саруудад үр өгөөжөө хүртээж эхэлснээр Марк Закербергийн нийт хөрөнгийн хэмжээг 206.2 тэрбум ам.доллар хүргэжээ. Хэдий тийм боловч энэ нь “Tesla”-ийн Илон Маскийн хөрөнгөтэй харьцуулахад бараг 50 тэрбум ам.доллароор бага байгаа юм.

    “Meta” энэ оны II улиралд шинжээчдийн төсөөллөөс давсан борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнаж, мөн хиймэл оюунт чатботуудад зориулагдсан их хэлний модельд төвлөрч ажиллахаа зарласнаас хойш хувьцааны ханш нь 23 хувиар өсөөд байна.

    Улмаар пүрэв гарагт “Meta”-ийн нэгж хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, 582.77 ам.долларт хаагджээ.

    Cэтгэгдэл бичих