logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын тэргүүлэх тэрбумтнуудын хөрөнгө 2020 оноос хойш анх удаа өсөж эхэлжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 24 10:00
    609

    Зургийг: Bloomberg

    БНХАУ-ын хамгийн чинээлэг 55 хүний хөрөнгийн хэмжээ энэ оны нэгдүгээр сараас хойш 16 хувиар өсөж, 809.6 тэрбум ам.доллар хүрээд байна

    Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, мөн Ши Жиньпиний хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын улмаас гурван жилийн турш алдагдал хүлээсэн БНХАУ-ын тэрбумтнуудын хөрөнгө энэ оноос сэргэж эхэлжээ.

    “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал тус улсын хамгийн чинээлэг 55 хүний нийт хөрөнгийн хэмжээ нэгдүгээр сараас хойш 16 хувиар өсөж, 809.6 тэрбум ам.доллар хүрсэн байна. Эдийн засгаа идэвхжүүлж, бодлогын орчныг зөөлрүүлэх Бээжингийн дэмжлэгийн арга хэмжээ хувьцааны зах зээлийг өсөлтөд хөтөлсөн нь үүнд голлон нөлөөлжээ.

    Сэргэлтийн тэргүүн эгнээнд БНХАУ-ын технологийн магнатууд байна. Тухайлбал: “Tencent Holdings” компанийн Пони Магийн хөрөнгө он гарсаар 30 гаруй хувиар өсөж, 47.9 тэрбум ам.доллар хүрсэн нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт болжээ. Харин ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” цахилгаан автомашины салбарт эрчимтэй тэлснээр үүсгэн байгуулагч Лэй Жуны хөрөнгө 12.8 тэрбум ам.доллароор өсөж, Пони Магийн ард бичигдэж байна.

    БНХАУ-ын эрх баригчид сүүлийн хэдэн жилийн хугацаанд хугацаанд “Alibaba Group”, “Didi Chuxing Technology Company” зэрэг улсынхаа тэргүүлэх технологийн фирмүүд, тэрбумтан үүсгэн байгуулагчдыг нь хавчих бодлого баримталж, хяналт шалгалтаа эрс нэмэгдүүлсэн юм. Үүний улмаас тус улсын хувийн хэвшилд айдас хурж, хөрөнгө оруулагчдын болон энтрепренерүүдийн итгэл хөрөөд байлаа.

    unnamed (6).jpg

    Харин энэ оноос тэрбумтнуудынх нь хөрөнгө хэдий нэмэгдсэн ч туулсан зам нь амаргүй байв. Ганцхан 2024 онд тус улсын тэрбумтнуудын жагсаалтад тэргүүлэгч маш олон удаа солигдсон нь БНХАУ-ын бодлогын өөрчлөлт эдийн засагт хэрхэн хүчтэй нөлөөлж, ялангуяа масс зах зээлд чиглэсэн бизнес эрхлэгчдэд шинэ боломж үүсгэж буйг харуулсан хэрэг байлаа. Тухайлбал: хямд үнэтэй цахим худалдааны платформ “Temu”-ийг эзэмшдэг “PDD Holdings”-ийн үүсгэн байгуулагч Колин Хуан наймдугаар сард БНХАУ-ын хамгийн чинээлэг хүн болсон ч энэ байр сууриа ердөө 18 хоногийн турш хадгалж чаджээ. Үүгээр зогсохгүй тэрбээр 2024 онд хамгийн их дүнтэй хөрөнгө алдсан хятад тэрбумтан болж, энэ оныг үдэж байна.

    “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд багтдаг хятад тэрбумтнуудын нийт хөрөнгө 2020 оны эцсээр 1.2 их наяд ам.доллар хүрч байсан бол өдгөө 34 хувиар буурчээ. Эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп БНХАУ-ын импортын бараанд өргөн хүрээний тариф ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед Хятадын тэргүүн баячуудад дахин нэг тодорхойгүй байдал нэмэгдэж байна.

    Cэтгэгдэл бичих