
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
“Rio Tinto”-ийн охин компани “Richards Bay Minerals” Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүчний гэрээ байгуулав
Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 10 15:45
550
Зургийг: mining.com
Шинэ төсөл нь “Richards Bay Minerals” компанийн жилийн нүүрстөрөгчийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулна
“Rio Tinto” группийн охин компани “Richards Bay Minerals” Өмнөд Африкийн “Khangela Emoyeni” салхин цахилгаан станцаас 140 мегаватт салхины эрчим хүч авах 20 жилийн хугацаатай гэрээ байгуулснаа мэдээллээ.
Эрчим хүчийг Өмнөд Африкийн баруун болон Хойд Кейп мужид шинээр баригдах салхин цахилгаан станцаас гарган авах юм байна.
Энэхүү төсөл нь “Richards Bay Minerals” компанийн жилийн нүүрстөрөгчийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулна гэж “Rio Tinto” мэдэгдлээ. “Richards Bay Minerals” компанийн 2022 онд “Bolobedu”-ийн нарны станцтай байгуулсан гэрээний хамтаар энэхүү төсөл нь тус компанийн эрчим хүчний хэрэгцээний 42 хувийг хангах төлөвтэй байна.
Cэтгэгдэл бичих