logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Топ хөрөнгө оруулагчид хамгийн гашуун сургамжуудаасаа хуваалцлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 27 11:15
    1432
    Буруу шийдвэр гаргаж, түүнээсээ суралцах эрсдэл хүлээлгүйгээр санхүүгийн шийдвэр гаргалтад сайжирсан хүн нэг ч байхгүй

    Хашир хөрөнгө оруулагчийн яриаг удаан сонсох тусам олон зүйлс ил болдог. Мэдээж та тэдний ялалтуудын талаар сонсохоос гадна хамгийн их гэмшдэг алдаануудыг нь мэдэж авна. “Bloomberg” санхүүгийн “про” тоглогчдоос карьерт нь арилшгүй мөр үлдээсэн үйл явдал юу болох, гол нь тэдгээрээс юу суралцсанаа хуваалцахыг хүсжээ.

    Таны карьерын хамгийн хатуу сургамж?

    unnamed (3).jpg

    “Арилжааны хөшүүргийн аюулын тухай нэлээн үнэтэй сургамж авч байсан. “Pimco” дахь карьераа эхлүүлэхээс хэдхэн сарын өмнө АНУ-ын Засгийн газрын бондыг 1:10 хөшүүрэгтэйгээр авсан юм. Өмнө нь би “blackjack” тоглоод 10 мянган ам.долларын хувьцааны хадгаламжтай болчихсон байлаа. Тэр үед би ямар ч мөрий чиний хөрвөх чадвартай нийт хөрөнгийн гурван хувиас хэтрэх ёсгүй гэдгийг ухаарсан байсан л даа.

    Засгийн газрын 30 жилийн бондыг 100 мянган ам.доллароор авахдаа би үүнийг бүрэн умартсан. Хэдхэн долоо хоногийн дараа бондын үнэ унаж, хадгаламжийн маань тэн хагасыг арчиж байсан юм. Сургамж нь юу вэ гэж үү? Бооцоо, мөрий зөвхөн казинод л байх ёстой. Хөрөнгө оруулалт хийх нь капиталыг оновчтой ашиглах, хэтэрсэн хөшүүргээс зайлсхийхийг шаарддаг”

    unnamed (4).jpg

    “Хөрөнгө оруулалт бол багийн спорт болохоос хэн нэгэн солиотой гоц ухаантны ганцаараа хийх ажил биш. Хэнтэй түншлэх нь маш чухал. Баффет бүрд Мангер хэрэгтэй, Хоровиц бүрд Андреессен хэрэгтэй”

    unnamed (5).jpg

    “Хувьцаанд эерэг зүйлс ажиглагдах нь тэр хувьцаа заавал өснө гэсэн үг биш гэдгийг би олон жилийн өмнө ухаарсан. Сайн мэдээ хувьцаанд аль хэдийн нөлөөлсөн эсэхийг мэдэх нь маш чухал. Би утасгүй технологийн компаниудыг хариуцсан үнэт цаасны шинжээч байлаа. Олон цагаар загварууд дээр ажиллаж, ашгийн сайн үзүүлэлт тайлагнах магадлалтай гэж үзсэн компаниудынхаа хувьцааг санал болгодог байв. Хэдий тийм боловч маш өндөр ашигтай ажилласан компаниудын хувьцаа төдийлөн өсөөгүй нь элбэг байсан. Жирийн мэдээлэл хөрөнгө оруулагчдын хүлээлтээс ямар ялгаатай болохыг би үүнээс сурч авсан”

    unnamed (6).jpg

    “Хөрөнгө оруулагчийн хувьд тэвчээртэй байх нь маш хэцүү. Манай венчур сангийн төвлөрч буй шинээр гарч ирсэн салбар бол урт наслалт. Эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ зэрэг зохицуулалт өндөртэй зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ нэлээн уддаг. Зах зээлд хурдацтай гарах, хэрэглээнд нэвтрэхтэй холбоотой бодит бус амлалт, таамаглалуудаас бид болгоомжилж сурсан. “Байхад гэмгүй” бус “заавал байх ёстой” бизнесүүдийг онилж, яаралтай асуудлуудыг шийдэх хэрэгтэйг бас мэдэж авсан”

    unnamed (13).jpg

    "2002 онд би АНУ-ын нэлээд нэртэй Тэтгэврийн санд хандаж Японы компаниудын менежментэд чиглэсэн сан байгуулах санал тавьсан юм. Өөрөөр хэлбэл компаниудтай хамтран ажиллах замаар өөрчлөлт хийхийг ятгаж, улмаар үнэлгээг нь өсгөх зорилготой байв. Ингээд эхлэлийн 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, ойролцоогоор гурван тэрбум ам.доллар болтол нь өсгөсөн. Хэдий тийм боловч дэлхийн санхүүгийн хямрал болж, өнөөх Тэтгэврийн сан 2008 онд мөнгөө татсанаар бид сангаа татан буулгахад хүрч байлаа. Би өөрийн хөгжүүлж байсан стратегиа зогсоосондоо харамсдаг. Уг нь хэдхэн жилийн дараа ханш нь гурав дахин өссөн хувьцаанд хөрөнгө оруулчхаад байсан юм.

    Манай сан илүү хурдан томорч, Японы KKR болох боломжтой байсан. Өнөөдөр Японд хувь эзэмшлээр дамжуулан компанийн менежментийн шийдвэрт нөлөөлөх нь маш түгээмэл стратеги болоод байгаа. Энэхүү харамсал надад өөрийн итгэлтэй байгаа санаа, итгэл үнэмшлээ орхихгүй байх урам зоригийг өгсөн юм" 

    unnamed (7).jpg

    “Хөрөнгө оруулалтын капитал, хүн капитал хоорондын хамаарлыг ойлго. 45 жилийн өмнө би залуухан нейрологч байхад миний хүн капитал бол найдвартай ажлын байр байсан. Бондтой адил харьцангуй эрсдэлгүй хөрөнгө гэсэн үг. Нас явсан хойно буюу хурааж хуримтлуулснаа зарцуулах мөчлөгт хувьцаа маш эрсдэлтэй болж ирнэ. Өгөөж багасах эрсдэл хөрөнгө оруулалтын ямар ч “зузаан” багцыг үгүй хийх боломжтой. Харин хурааж хуримтлуулах шатанд яваа хүний хувьд бол хувьцаа эрсдэл багатай сонголт"

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих