logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “SouthGobi Resources” компани “JD Zhixing” санд хөрвөх өрийн хүүгийн төлбөр болгон 21 сая энгийн хувьцаа олгов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 13 09:00
    295
    Шинээр хувь эзэмшихээс өмнө “JD Zhixing” сан “SouthGobi Resources”-ийн 65 сая орчим энгийн хувьцаа буюу 21.94 хувийг эзэмшиж байжээ

    Хонгконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “SouthGobi Resources” компани Кайманы арлуудад бүртгэлтэй “JD Zhixing” санд хүүгийн төлбөр 2.9 сая ам.доллартой тэнцэх 21 сая орчим энгийн хувьцаа олгосноо мэдэгдлээ. “SouthGobi Resources” компани тус санд нийт 250 сая ам.доллар хөрвөх өртэй аж.

    Хүүгийн энэхүү төлбөрийг аливаа Хөрөнгийн бирж, захаас гадуур талуудын шууд хэлцлээр гүйцэтгэсэн гэдгийг тодотгосон байна.

    Талууд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 дүгээр сарын 19-нд төлөх хүүгийн төлбөрийг хойшлуулах гэрээ байгуулж байжээ. Шинээр хувь эзэмшихээс өмнө “JD Zhixing” сан тус компанийн 65 сая орчим энгийн хувьцаа буюу 21.94 хувийг эзэмшиж байсан байна. Харин нэмж хувь эзэмшсэнээр 29.03 хувийг эзэмших болжээ.

    Хэрвээ хэлцэл одоогийн тохирсноор үргэлжилбэл нэмэлт 39 сая орчим энгийн хувьцаа нэмж авснаар компанийн 37.27 хувийг эзэмшихээр болсон аж.

    “JD Zhixing” сан эдгээр энгийн хувьцааг хөрөнгө оруулалтын зорилгоор эзэмшиж байна. Цаашид зах зээлийн нөхцөл, үнэлгээ, бусад хүчин зүйлийг харгалзан үзэж эзэмшлээ нэмэгдүүлэх, бууруулах эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.

    Cэтгэгдэл бичих