logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Fitch: Монгол, Индонез зэрэг улсын зохицуулалт байнга өөрчлөгдөж буй нь сөргөөр нөлөөлж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 07 15:20
    262

    Зургийг: NurPhoto/Bloomberg

    Уул уурхайн салбарын зохицуулалтын тогтворгүй байдал нь компаниудын бэлэн мөнгөний урсгал болон зээлжих зэрэглэлд "халтай" бйна гэж “Fitch Ratings” онцлов

    Ази, Номхон далайн бүсийн орнууд, тэр дундаа Индонез болон Монгол зэрэг хөгжиж буй орнуудын зохицуулалтын орчин тогтмол өөрчлөгддөг нь уул уурхайн салбарын компаниудад сөргөөр нөлөөлж байгааг “Fitch Ratings” анхааруулж байна.

    Уул уурхайн салбарын зохицуулалтын тогтворгүй байдал компаниудын бэлэн мөнгөний урсгал болон зээлжих зэрэглэлд "халтай" байна гэж үзэж байгаа аж. Тодорхой жишээнүүдийг дурдвал Индонез улс "Хайлуулах үйлдвэрийн нэмэлт шаардлага" тавьж эхэлсэн нь тус улсад үйл ажиллагаа эрхэлдэг “PT Freeport” компанийн зардал өсөхөд нөлөөлсөн, дахин санхүүжилт татах шаардлага үүсгэсэн байна. Мөн Индонез улс зэсийн баяжмалын экспортдоо хориг тогтоосон нь тус компанийн 2023 оны орлого буурахад нөлөөлөхөөр байгаа аж.

    Харин Монгол Улсын зохицуулалтын тогтворгүй байдал нь “Mongolian Mining Corporation” компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байгааг “Fitch Ratings” тодотгожээ. Тодруулбал: Монгол Улсын АМНАТ-ийн тогтолцооны өөрчлөлт, үнийн зөрүүтэй байдал зэрэг нь компанийн ашгийн маржин хумигдахад нөлөөлж байна гэж үзсэн байна.

    Cэтгэгдэл бичих