logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Morgan Stanley: Лирагийн ханш 29 хувиар унах эрсдэлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 29 16:30
    229

    Зургийг: Kerem Uzel/Bloomberg

    “2023 оны эцэс гэхэд Туркийн лирагийн спот ханш 28 нэгжид дөхөх төлөвтэй” гэж “Morgan Stanley” мэдээллээ

    Турк улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан улиран сонгогдох нь тодорхой болсонтой зэрэгцээд лирагийн ханш ам.долларын эсрэг 29 хувиар сулрах эрсдэлтэй байгааг “Morgan Stanley”-ийн шинжээчид анхаарууллаа.

    Бодлогын хүүг нам түвшинд барих Режеп Тайип Эрдоаны бодлого үргэлжлэхээр байгаа нь ханшийн уналтад голлон нөлөөлөхөөр байна.

    LIRA-GFX.JPG

    2023 оны эцэс гэхэд лирагийн ам.доллартой харьцах ханш 28 болж, буурахаар байгаа бөгөөд таамаглаж байснаас харьцангуй богино хугацаанд унах төлөвтэй байгааг шинжээчид мэдээллээ.

    Сүүлийн байдлаар лирагийн ам.доллартой харьцах ханш 19.97-д тогтсон нь доод түвшинд дөхсөн үзүүлэлт болж байна.

    “Макро бодлогын нөлөөгөөр инфляцыг бууруулж, зах зээлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхгүй тохиолдолд тус улсын гадаад өр өндөр байгаа нь макро эрсдэлийг өндөр түвшинд хэвээр хадгалах төлөвтэй байна. Түүнчлэн түүхий эдийн үнийн өсөлт зэрэгт мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлнэ” гэж шинжээчид анхаарууллаа.

    Cэтгэгдэл бичих