logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-д суурь инфляц үл ялиг саарсан ч Төв банк нь бодлогын хүүгээ өсгөхөөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 13 09:20
    487

    Зургийг: Stefani Reynolds/Bloomberg

    III сард АНУ-д суурь хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.4 хувиар өсөв

    Гуравдугаар сард АНУ-д инфляцын эрч саарсан ч эрчим хүч болон хүнсний үнийн өсөлтийг хасаж тооцдог суурь инфляц 5.6 хувьд буюу өндөр түвшинд хадгалагдлаа.

    АНУ-д гуравдугаар сард хүнс, эрчим хүчний үнийг оруулаагүй суурь хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Хоёрдугаар сард суурь хэрэглээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсөж байсантай харьцуулахад энэ нь инфляц тогтворжиж буйн дохио болж байна.

    Тус улсын инфляцын гол үзүүлэлт үнийн өсөлт гуравдугаар сард харьцангуй тогтворжсоныг харууллаа. Хэдий тийм боловч энэ нь Холбооны Нөөцийн банк ирэх сард бодлогын хүүг дахин өсгөхийг зогсоож чадахгүй гэж шинжээчид үзэж байна.

    397327985.png

    АНУ-ын хөдөлмөрийн статистикийн хорооны тайлангаас харвал орон сууцны түрээсийн өртөг сарын дүнгээр сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн бага хэмжээгээр өсжээ. Түүнчлэн хүнсний үнэ өмнөх сараас буурсан байна. Гэсэн  ч инфляц хэтэрхий өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгааг шинжээчид онцолж байгаа юм. Тодруулбал: эдийн засагчдын инфляцыг тодорхойлоход түлхүү ашигладаг суурь хэрэглээний үнэ гуравдугаар сард  өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсжээ. Үүнтэй харьцуулахад хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн хоёр жилд суурь инфляц анх удаа хэрэглээний үнийг давсан тохиолдол болж байгаа юм.

    Холбооны Нөөцийн банкны зүгээс харвал инфляцын үзүүлэлт тавдугаар сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 5-5.25 хувьд хүргэх төлөвлөгөөгөө өөрчлөх хэмжээнд тогтворжоогүй гэж хэлж болохоор байна. Хэдий тийм боловч тавдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар Холбооны Нөөцийн банк сүүлийн удаа бодлогын хүүг өсгөнө гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих