logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ОХУ шатахууны экспортоо түр хугацаагаар зогсоолоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 22 10:00
    606

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    ОХУ: Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээрт дизелийн экспортын хориг хамаарахгүй

    ОХУ есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар арилжааны бензин, дизель түлшний экспортдоо хориг тавилаа. Ингэснээр дотоодын зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулна гэж үзэж байна.

    Тус улсын Засгийн газраас гаргасан хоригийн тогтоолд олон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд экспортлох бараанд энэ хориг үйлчлэхгүй гэсэн байна. Монгол Улс ОХУ-аас АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах тохиролцоог 2022 онд хийж байсан юм.

    Улсын хэмжээнд есдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 108,936 тн дизель түлшний үлдэгдэлтэй байгаа нь 44 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөц болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж байв.

    “Vortexa”-ийн дата мэдээлэлд тулгуурлан тооцоолбол ОХУ усан замаар хийж буй дизель түлшний экспортоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Нэгдүгээр сараас есдүгээр сарын дунд үе хүртэл тооцоолбол өдөрт дунджаар нэг сая гаруй баррелийг экспортолж байна. ОХУ-ын дизель түлшний гол худалдан авагчдын тоонд Турк, Бразил, Саудын Араб улс багтаж байгаа юм.

    Хориг есдүгээр сарын 21-нээс хүчин төгөлдөр болсон ч дизелийн бүх нийлүүлэлтээ тэр даруй зогсоохгүй. Тогтоолын дагуу ОХУ-ын төмөр зам болон далайн тээврийн удирдлагаас зөвшөөрлөө авсан тээвэрлэлтүүд хэвийн үргэлжлэх аж. Энэ нь тус улсын дизель түлшний экспорт гэнэт бус аажмаар буурна гэсэн үг юм.

    Хоригийн талаар “Wood Mackenzie”-ийн дэд Ерөнхийлөгч "Хэдийгээр түр хугацааны хориг ч гэсэн дэлхийн зах зээлд ОХУ дизелийн гол экспортлогч улс хэвээр байгаа үед нөлөө нь хүчтэй байна" гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих