
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
Getech: “Asian Battery Minerals” компанийн Монгол дахь никелийн хайгуулыг гүйцэтгэсэн
Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 22 09:40
1749
Зургийг: getech.com
Никелийн хайгуулын төсөл амжилттай болсон гэж “Asian Battery Minerals” дүгнэсэн гэж “Getech” мэдээлэв
“Asian Battery Minerals” компанийн Монгол дахь никелийн хайгуулын төслийг амжилттай дуусгаснаа “Getech” компани мэдэгдлээ.
“Asian Battery Minerals” нь дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “BHP” компанийн “BHP Xplor” хөтөлбөрийн хүрээнд хайгуул хийж байгаа аж.
Хайгуулын үр дүнг нарийвчлан танилцуулаагүй ч “Asian Battery Minerals” компанийн захирал З.Ган-Очир "Монголд хийж байгаа никелийн хайгуулын төсөлд “Getech”-ийн нарийн шинжилгээ, инновацлаг арга барил үнэ цэнтэй мэдээлэл олоход тусаллаа" гэж онцолж байна.
Мөн хайгуулын үр дүнг “Asian Battery Minerals” компани амжилттай болсон гэж дүгнэсэн, мөн цаашид Монголд хийх хайгуулын стратегиа сайжруулахад чухал нөлөөтэй үр дүн гарсан гэдгийг “Getech” компани тодотгожээ.
Cэтгэгдэл бичих