logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монгол Улсын Засгийн газар 9.625 хувийн купонтой, 5 жилийн хугацаатай бонд гаргахаар хүлээгдэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 10 15:00
    558
    Монгол Улс бонд гаргахад "Credit Suisse Group", "HSBC Holdings", "JPMorgan Chase & Co", "Mitsubishi UFJ Financial Group" зэрэг томоохон фирмүүд оролцохоор байна

    “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх ам.долларын бондыг таван жилийн хугацаатай, 9.625 хувийн купонтой гаргаж магадгүй гэж эх сурвалж мэдээлээд байна. Олон улсад бодлогын хүү өсөөд буй энэ үед Засгийн газрын өмнөх бондуудтай харьцуулахад хүү нь өссөн аж. Бондын үнийг энэ мягмар гарагт багтан зарлаж магадгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

    Одоогийн байдлаар таван жилийн буюу дунд хугацаатай бонд гаргаж магадгүй байна. Өөрөөр хэлбэл 2028 онд хугацаа нь дуусах юм. Бондын купоныг харвал дэлхий даяар Төв банкнууд инфляцыг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр  санхүүжилтийн өртөг нэмэгдэж байгаа аж. Энэ удаагийн бондын купон  9.625 хувийн түвшинд тогтоохоор байна. 10 жилийн өмнө гаргаж байсан “Чингис” бондын хүүтэй харьцуулахад хоёр дахин өндөр хүү төлнө гэсэн үг юм.

    Мөн одоогийн хамгийн өндөр өгөөжтэй “Хуралдай” бондоос 87.5 суурь нэгжээр өндөр хүүтэй купон санал болгож байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байгаа юм.

    Монгол Улс 2021 онд "Century” бонд гаргаж хугацаа нь тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

    Шинэ бондоор 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бонд эзэмшигчдийг үнэт цаасаа зарах эсвэл шинэ үнэт цаас орлуулан эзэмших санал тавьж байгаа аж.

    Монгол Улс бонд гаргахад "Credit Suisse Group", "HSBC Holdings", "JPMorgan Chase & Co", "Mitsubishi UFJ Financial Group" зэрэг томоохон фирмүүд оролцохоор байна.

    Үүнээс гадна “Гэрэгэ” болон “Хуралдай” бондуудын өгөөж нэгдүгээр сарын есөнд аль аль нь унасан хөдөлгөөнтэй байна.

    HURALDAI GFX.jpg

    2024 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондын өгөөж нэг өдрийн дотор 17.3 хувиар буурчээ. Ингэснээр сүүлийн 200 хоногийн дундаж түвшнээс доош буурлаа. Одоо гаргаж магадгүй байгаа бондоор “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг хэсэгчлэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

    Харин  2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бондын 533.1 сая ам.долларын өр төлбөрийг бүрэн санхүүжүүлэхээр байна. Өгөөжийн хөдөлгөөн нь 31.45 хувиар буураад байгаа аж. Ингэснээр 2021 оны наймдугаар сарын үеийн түвшинд хүрээд байна.

    GEREGE-GFX.jpg

    Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолд одоо байгаа 2031 он хүртэл хугацаа нь дуусах бондуудын төлбөрийг төсвөөс болон гадаад валютын нөөцөөс төлөх нь эдийн засагт томоохон дарамт учруулах эрсдэлтэй учраас тодорхой хэсгийг дахин санхүүжүүлнэ гэж төлөвлөөд байсан юм.

    Cэтгэгдэл бичих