logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    "Nord Stream"-д гэмтэл гарснаар Европын эрчим хүчний хямрал даамжирлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 28 11:30
    160
    “Nord Stream”-ийн гурван хоолойноос зэрэг шахуу хий алдагдаж эхэлсэн нь техникийн гэмтэл гэхээс илүүтэй хорлон сүйтгэх ажиллагаа болохыг ХБНГУ шалгалтаар тогтоожээ

    ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт зогссоноос үүдэлтэй Европын эдийн засгийн хохирол улам нэмэгдэж, цаашлаад 2009 оны дэлхийн эдийн хямралтай төстэй нөхцөл байдал үүсэх эрсдэл дагуулж байна.

    Химийн, гангийн, автомашины үйлдвэрүүд нэн чухал түүхий эдээр дутагдаж, айл, өрхүүд эрс өссөн эрчим хүчний үнийн дарамтад орсноор Европ тивийг хамарсан эдийн засгийн уналт үүсэх нь тодорхой болоод байв. Гэтэл ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг гол хоолойнууд задарсан нь хямрал дээр улам нэрмээс болжээ.

    Балтийн тэнгист “Nord Stream”-ийн гурван хоолойноос зэрэг шахуу хий алдагдаж эхэлсэн нь техникийн гэмтэл гэхээс илүүтэй хорлон сүйтгэх ажиллагаа болохыг шалгалтаар тогтоосноо ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны албан тушаалтан мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Европын удирдагчид ч хийн хоолойнуудыг хэн нэгэн санаатай гэмтээсэн гэж үзэж байна.

    2.png

    “Bloomberg Economics”-ийн шинжээчид эрчим хүчний зах зээл, эдийн засгийн загвар дээр тулгуурлан Европын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар буурч, энэ оны IV улирлаас эдийн засгийн агшилт эхэлнэ хэмээн тооцоолжээ. Харин нөхцөл байдал улам хүндэрч, Европын Холбооны 27 гишүүн түлшний нөөцөө үр ашигтайгаар хуваарилж чадахгүйд хүрвэл эдийн засгийн агшилт таван хувьд хүрч магадгүй байгаа аж. 

    Энэ нь 2009 оны эдийн засгийн хямралын үетэй ижил хэмжээнд байгаа юм. Эдийн засаг уналтад орохоос сэргийлж чадлаа гэхэд Евро бүсийн эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр дүнгээр агших төлөвтэй байна.

    3.png

    “Deutsche Bank”-ийн шинжээчид ирэх онд Евро бүсийн үйлдвэрлэлийн гарц 0.3 хувиар буурна гэсэн төсөөллөө огцом нэмэгдүүлж, 2.2 хувь болгожээ. Мөн Европын хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх онд дөрвөн хувиар агшина гэж тооцоолсон байна.

    Cэтгэгдэл бичих