logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Тансаг амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Сингапур анх удаа тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 21 18:00
    777

    Зургийг: Darren Soh/Bloomberg

    Европ, Ойрх Дорнод болон Африк тив анх удаа боломжийн үнээр сайхан амьдрах боломжтой бүс нутаг болоод байна

    Тансаг хэв маягаар амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Сингапур анх удаа тэргүүллээ.

    2022 онд тавдугаар байрт бичигдэж байсан Сингапур томоохон үсрэлт хийж тэргүүн байрт орж ирсэн бол Шанхай, Хонгконг хоёр, гуравдугаарт бичигдсэнийг Швейцарын “Julius Baer” баялгийн менежментийн компани мэдээлэв. 

    Цар тахлын үеэр хилээ хамгийн түрүүнд нээсэн Азийн улсуудын нэг нь Сингапур байсан. Улмаар өндөр орлоготой иргэдийг татсан нь өдгөө жирийн иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. 2022 оны эцсээр Сингапурт 1500 орчим хувийн бизнес бүртгэгдсэн нь өмнөх оныхоос хоёр дахин өндөр байсан нь компанийн тайланд мөн дурдагдсан байна. Автомашины үнийн хувьд ч Сингапур дэлхийд тэргүүлж байгаа аж. 

    “Julius Baer”-аас гаргасан Амьдралын хэв маягийн индексэд дэлхийн хамгийн өртөг өндөртэй 25 хотыг үл хөдлөх хөрөнгө, автомашинаас эхлээд бизнес ангиллын нислэг, оройн зоог хүртэлх тансаг хэрэглээний үнийг тооцон жагсаасан байна. 

    Жагсаалтад олон байр ахисан өөр нэг хот нь Нью-Йорк юм. АНУ-ын санхүүгийн төв  өнгөрсөн оны 11 дүгээр байраасаа тавдугаар байр руу дэвшжээ. Үүнд ам.долларын ханш чангарсан болон цар тахлын дараа эдийн засаг сэргэсэн нь нөлөөлсөн байна.

    Харин Лондон хот хоёрдугаар байрнаас дөрөвдүгээр байр руу ухарчээ. BREXIT болон түүнээс үүдсэн тогтворгүй байдал Их Британийн нэр хүндийг унагасаар байгаа бөгөөд Лондон хоттой Дубай, Сингапур зэрэг эрчимтэй хөгжиж буй санхүүгийн төвүүд ширүүхэн өрсөлдөх болжээ. 

    Энэхүү жагсаалтыг гаргаж эхэлсэн цагаас хойш Европ, Ойрх Дорнод болон Африк тив анх удаа боломжийн үнээр сайхан амьдрах боломжтой бүс нутаг болсон байна. Харин Ази тив тансаг хэв маягаар амьдрахад хамгийн өндөр өртөгтэй бүс нутгаар дөрвөн жил дараалан шалгараад байгаа аж.

     

    Denise Wee

    Cэтгэгдэл бичих