logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    SXCoal: БНХАУ-ын талаас эрэлт их байгаа нь Монголын коксжих нүүрсний ханш өндөр хэвээр байхад нөлөөлнө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 28 11:00
    126
    2022 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын ханш дунджаар тонн нь 261.1 ам.доллар байсныг “SXCoal” мэдээллээ

    Австралиас татах нүүрсдээ хориг тавьсны дараа БНХАУ нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж буй энэ үед Монголын коксжих нүүрсний ханш өндөр хэвээр байгааг “SXCoal” мэдээллээ.

    Монгол Улсын коксжих нүүрсний ханш 2021 оны 11 дүгээр сард бүх цаг үеийн дээд түвшинд хүрснээсээ хойш буураад байгаа ч харьцангуй өндөр түвшинд байгааг онцолжээ.

    Түүнчлэн хамгийн том худалдан авагчийн талаас эрэлт их байгаа нь цаашид ч ханш өндөр хэвээр байхад нөлөөлнө гэж тооцоолсон байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын ханш дунджаар тонн тутамдаа 261.1 ам.доллар байсныг “SXCoal” мэдээллээ. Үүнийг 2021 онтой харьцуулахад гурав дахин, 2020 болон 2019 оныхтой харьцуулахад бараг 1.5 дахин өндөр дүн болж байгаа юм.

    БНХАУ-ын хувьд Австралиас 2019-2020 онд дунджаар 30 сая тонн коксжих нүүрс импортолж байв. Иймд Монгол Улс, ОХУ, АНУ, Канад түүнчлэн Индонез улсаас худалдан авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх талд анхаарч байна.

    Үүнээс гадна коксжих нүүрсний үнийн өсөлтөд олон улс дахь нийлүүлэлтийн хомсдол, өсөн нэмэгдэж буй инфляц нөлөөлж байгааг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих