logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    МАШҮХ: Арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээл тэлэхэд түүхий эдийн гэмтэл сорилт болж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 07 14:00
    307
    Улсын хэмжээнд жилд дунджаар 15 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэгдэж байгаагаас 10 сая гаруйг нь үйлдвэрүүд боловсруулдаг

    Арьс, ширэн бүтээгдэхүүнийг боловсруулах технологи болон бүтээгдэхүүн сайжирсан ч хэрэглэгчдээ алдахгүйн тулд үнэ нэмэхгүй байгаа гэж “Агни” ХХК-иас мэдээллээ. Түүнчлэн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран кластераар үйлдвэрлэн, экспортод бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж буйгаа онцолж байна. “Агни” ХХК Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэл ажлаа хангаж, дээжээ явуулаад байгаа аж. 

    “Агни” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал

    Харин “Дархан нэхий” ХК-ийн хувьд 2023 оноос гадаад худалдаа сэргэж, ОХУ болон ӨМӨЗО-д бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ. Монгол мал эрс тэс уур амьсгалд дассан байдаг учраас гарч буй түүхий эд нь бусад улс орныхоос харьцангуй дулаан хадгалах чадвартай байдаг гэж “Дархан нэхий” ХК-ийн захирал М.Бат-Ирээдүй онцолж байв. Мөн арьсан цүнх, тэлээ зэрэг бүтээгдэхүүн гадаад зах зээлд эрэлттэй байгааг тодотгож байсан юм.

    “Баясах брэнд”-ийн Гүйцэтгэх захирал З.Чинзориг

    Монгол Улсад арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээл тэлэхэд түүхий эдийн гэмтэл саад болж буйг Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо мэдээлж байлаа.

    Улсын хэмжээнд жилд дунджаар 15 сая ширхэг арьс, шир нийлүүлэгдэж байгаагаас 10 гаруй саяыг нь арьс, ширний үйлдвэрүүд боловсруулдаг аж. Харин 7-8 саяыг нь хагас, 2-3 саяыг нь гүн боловсруулж,  өргөн хэрэглээний арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тухайлбал: хүчний байгууллагуудын нормын гутал, хувцасны 70-80 орчим хувийг дотоодоо үйлдвэрлэж байгаа төдийгүй аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж байгаа аж. Мөн “Оюу Толгой” компанид жилдээ 20 мянган ширхэг тусгай зориулалтын гутал нийлүүлж буй.

    Үүнээс гадна Ус сувгийн удирдах газраас арьс, ширний үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Тиймээс арьс ширний үйлдвэрүүд сул зогсонги байдалд орохгүйн тулд цэвэрлэх байгууламжтай болж байгаа талаар “Монгол шевро” компани мэдээллээ. Тухайлбал: өнгөрсөн сард Чех улсын санхүүжилтээр үйлдвэрийн хаягдал уснаас өөх тос зайлуулах тоног, төхөөрөмжийг Монголын арьс ширний холбоонд хүлээлгэн өгсөн юм.

    Монголын арьс, ширний холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан

    Cэтгэгдэл бичих