logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо 2 өдөр дараалан 1000 давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 21 17:00
    1174

    Зургийг: С.Батсайхан

    Монголоос импортолсон V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ унаад байна

    БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давж, эргэн сэргэлээ. Зургаадугаар сарын 19-ний өдөр тус боомтоор 1124 автомашин нэвтэрсэн нь энэ он гарснаас хойших дээд үзүүлэлт болж байгааг “SXCoal”-ийн статистик үзүүлэлт харуулж байна. Хэдий тийм боловч энэ өсөлт цаашид хадгалагдах эсэх нь тодорхойгүй байна.

    Хэдийгээр БНХАУ-ын Шаньси мужид нүүрсний уурхайд осол гарч, уурхайнуудад шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь саатаад байгаа ч коксжих нүүрсний үнэ нь түр хугацаанд өсөөд, эргэн буурч байгаа юм. Монголоос импортолсон V ангиллын түүхий коксжих нүүрсний хувьд мөн үнэ нь унажээ. Зургаадугаар сарын 20-ны байдлаар өнгөрсөн долоо хоногийн дээд үнэ буюу тонн нь 2100 юань байснаас 150-200 юаниар буурсан байна. Өөрөөр хэлбэл худалдан авалт бага байснаас зарим тохиолдолд үнэ тонн нь 2000 юань хүртэл буураад байна.

    Арилжаанд оролцогчдын хувьд боомт дээрх нүүрсний нөөц нэмэгдсэн болон уурхайн ам үнэ буурч байгаагаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон нүүрсний үнийн доод хязгаарт дөхөж болзошгүй гэж үзэж байгаа аж. Харин зарим хэсэг нь дулааны улиралд эрэлт цаашид нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих