logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Ам.долларын ханш унах шалтгаанууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 24 16:20
    440

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    Судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын дийлэнх нь ам.доллар ирэх 10 жилд дэлхийн валютын нөөцийн талыг бүрдүүлэхгүй гэж үзэж байна

    “Bloomberg”-ийн “Markets Live”-ийн судалгаагаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид ам.долларын ханш үргэлжлэн суларна гэж үзэж байна.

    “Bloomberg”-ийн “MLIV Pulse”-ийн хийсэн 331 оролцогчтой судалгаанаас харахад 87 хувь нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ гурван хувиас доош түвшинд хүртэл сулруулна гэж үзэж байна. Харин 40 хувь нь энэ ондоо багтан бодлогын хүүг сулруулж эхэлнэ гэж үзэж байгаа аж.

    11.png

    Харин ерөнхий зах зээлийн хүлээлтээр АНУ-д бодлогын хүү хоёр жилийн хугацаанд 3.05 хувьд хүрнэ гэж байгаа нь зөрүүтэй байдлыг харуулж байна.

    Ингэснээр ерөнхий 17 нэгж хувийн зөрүүтэйгээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдын ихэнх нь ам.долларын ханш үргэлжлэн унана гэж үзэж байгаа юм.

    Ялангуяа АНУ-ын Төв банкны бодлогын хүүгийн цаашдын төлөвийг хэт өндөрт байна гэж дүгнэж байгаа нь нөлөөлнө гэж тодотгож байна.

    22.png

    Харин хоёрдугаарт банкны салбарын хямрал АНУ-д илүү хүчтэй нөлөөлнө. Ингэснээр АНУ-ын Төв банк бусад Төв банкнуудтай харьцуулахад илүү хурдан бодлогын хүүгээ бууруулахад хүрнэ гэж үзэж байна.

    АНУ-ын Төв банк түүхэнд хэд хэдэн удаа дэлхийн улс орнуудын бусад Төв банкнуудаас илүү эрчимтэйгээр бодлогын хүүгээ бууруулж байсан тохиолдол байдаг аж.

    33.png

    Үүнээс гадна ам.долларжилтын эсрэг хөдөлгөөн буюу долларгүйжүүлэлт ажиглагдаж байна. Судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын дийлэнх нь ам.доллар ирэх 10 жилд дэлхийн валютын нөөцийн талыг бүрдүүлэхгүй гэж үзэж байна. Мөн 18 орчим хувь нь ирэх 25 жилд боломжгүй эсвэл цаашид огт боломжгүй гэж үзсэн байгаа юм.

    Санал хураалтын хариуд АНУ-ын өрийн таазны маргаан огт дурдагдсангүй. Харин улс төрийн орчин ам.долларын ханшид нөлөөлөх өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

    MNT Curncy (Mongolian Togrog Spo 2023-04-24 09-14-17.jpg

    Төгрөгийн ханшийг харвал цар тахлын үеэр экспорт зогссон болон цар тахлын үеэс бодлогын хүүгээ чангатгасантай зэрэгцээд төгрөгийн ханш эрчтэй унаж, ам.доллар 3500 нэгж даваад байв. Харин сүүлийн сар гаруйн хугацаанд 40 гаруй нэгжээр сулраад байна.

    Cэтгэгдэл бичих