logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Таваарын зах зээлийн энэ 7 хоногийн онцлох чартууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 24 16:00
    246

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Газрын тос олборлогч томоохон компаниуд I улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна

    Энэ долоо хоногт “Exxon Mobil”, “Chevron”, “Total Energies” зэрэг газрын тос олборлогч томоохон компаниуд I улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахаар байна.

    OIL-NEW-GFX.JPG

    “Exxon Mobil”, “Chevron”, “Total Energies”, “BP” болон “Shell” компанийн ашиг 2022 онд эрс өссөн ч дэлхийн хэмжээнд газрын тос болон байгалийн хийн үнэ буурч байгаатай холбоотойгоор оны эхний улиралд ашиг нь буурахаар байгааг шинжээчид тооцооллоо. Дээрх компаниудын нийт ашиг 36.5 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна.

    JET-FUEL-OK-GFX.JPG

    БНХАУ хилээ нээж, ирэх сард “Алтан долоо хоног”-ийн баяр тохиох гэж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн үйл ажиллагаа нь эрчимжихээр байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр эцэслэсэн долоо хоногт тус улсад онгоцны түлшний эрэлт нь цар тахлын өмнөх түвшинд буюу 75 хувь хүрч эргэн сэргэлээ. Ийнхүү тус улсын агаарын тээврийн салбар сэргэснээр газрын тосны эрэлт энэ онд өндөр байх төлөвтэй гэж “JPMorgan Chase”-ийн шинжээчид үзэж байна.

    SHANGHAI-OK-GFX.JPG

    Дэлхийн томоохон боомтуудын нэг Шанхайн боомтод бөөгнөрөөд буй чингэлэг тээврүүд эрс нэмэгдсэн байна. Үүнд тус улсын экспортын гол зах зээлд болох АНУ болон Европт эрэлт буурсан нь  гол нөлөө үзүүлж байгаа аж. Тус улсын эдийн  засаг I улиралд харьцангуй сайн байсан ч ийнхүү экспорт нь саарсан үзүүлэлттэй байна.

    GLENCORE-OK-GFX.JPG

    “Glencore” компани металл болон нүүрсний бизнесээ салгахыг “Teck Resources” компанийн хөрөнгө оруулагчдад санал болгоод байна. Хувьцааны ханш нь “Glencore”-ийн үнэлснээс бага үнээр арилжаалагдаж байгаа аж.

    RENEWABLE-OK-GFX.JPG

    Дэлхийн хэмжээнд нар болон салхины эрчим хүчний хүчин чадал 2026 он гэхэд одоогийн түвшнээсээ хоёр дахин өсөж, 4.2 терават болно гэж “BNEF”-ийн дата мэдээллүүд харууллаа.

    Cэтгэгдэл бичих