logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ЗГ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой төлбөрөөс ₮480 тэрбум нэмж суутгана
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 24 16:27
    155
    "Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр" болон “Монросцветмет”-ийн 49 хувийг авах хэлцэлд “Монголын зэс корпорац” 400 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.25 их наяд төгрөг зарцуулж байжээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авч Монголын талд оруулж ирсэн “Монголын зэс корпорац”-д төлбөр барагдуулах хүрээнд Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутгахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.

    Ингэснээр нийт 580 орчим тэрбум төгрөгийн харилцан суутгал хийгээд байна. Үүнээс өмнө өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар 1.1 их наяд төгрөгөөс эхний ээлжид 160 тэрбум төгрөг төлж барагдуулсан талаар мэдэгдэж байсан юм.

    Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон “Монросцветмет”-ийн 49 хувийг авах хэлцэлд “Монголын зэс корпорац” 400 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.25 их наяд төгрөг зарцуулж байжээ. Харин Засгийн газраас 1.1 их наяд төгрөгийг харилцан суутгах замаар барагдуулахаа мэдэгдэж байв.