logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Режеп Тайип Эрдоан БНТУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь тодорхой болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 29 09:20
    289

    Зургийг: bloomberg.com

    Режеп Тайип Эрдоан 52.2 хувийн санал, Кемаль Кылычдароглу 47.8 хувийн санал авчээ

    БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоан ялалт байгуулах нь тодорхой боллоо.

    Ням гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтаар Режеп Тайип Эрдоаны авсан санал 50 хувь давснаар өрсөлдөгч Кемаль Кылычдароглуг ардаа орхин, дахин таван жил Турк улсыг удирдахаар болж байна. Саналын хуудасны 99.43 хувийг тоолсны дараах байдлаар Режеп Тайип Эрдоан 52.2 хувийн санал, Кемаль Кылычдароглу 47.8 хувийн санал авчээ. Одоогийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдаоны төлөө 27 сая 513 мянга 587 сонгогч саналаа өгсөн бол 25 сая 260 мянга 210 сонгогч Кылычдароглуг дэмжсэн байна. Саналын зөрүү хоёр сая 253 мянга 478 болжээ.

    Хэдхэн долоо хоногийн өмнө магадлал тун багатайд тооцогдож байсан ялалтыг тэрбээр ийнхүү өөрийн талд эргүүлж чадсанаар Турк улсын болон барууны Засгийн газрууд хоорондын зөрчилдөөн үргэлжлэх төлөвтэй болж, хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдал нэмэгдэж байна. 

    Инфляцын өсөлт, валютын гадагш урсгал эрчимжихэд хүргэсэн эдийн засгийн уламжлалт бус бодлогоо үргэлжлүүлэхээр амласан байна. Тэрбээр амлалтаа биелүүлэх эсэх нь хөрөнгө оруулагчдын тархийг гашилгасан асуулт болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих