
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
“Ivanhoe Mines” III улиралд $108 саяын ашигтай ажиллав
Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 07 10:15
196
Зургийг: Ivanhoe
“Ivanhoe Mines”-ийн “Kamoa-Kakula” зэсийн уурхай нь 2023 оны III улиралд 96 мянга 509 тонн зэс олборложээ
“Ivanhoe Mines” компани III улиралд 108 сая ам.долларын ашигтай ажилласнаа тайлагналаа. Тус компанийн цэвэр ашиг энэ оны II улиралд 87 сая ам.доллар байсантай харьцуулбал энэ нь 21 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болж байна.
Есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон III улирлын хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг 152 сая ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 сая ам.доллароор өссөн ч II улирлынхаас 20 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.
Тус компанийн “Kamoa-Kakula” зэсийн уурхай нь 2023 оны III улиралд 96 мянга 509 тонн зэс олборлож, улирлын орлого нь 695 сая ам.доллар хүрчээ.
Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа “Ivanhoe Mines” компанийн хувьцааны ханш 2.4 хувиар өсөөд байна.
Cэтгэгдэл бичих