logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уран зөгнөлийн зочид буудлууд Саудын Арабд нээгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 07 09:20
    71

    Зургийг: Habitas

    Тус бүрдээ 40 өрөө бүхий зочид буудлууд нь адал явдал, эрүүл амьдрал, байгаль орчны чиглэлд төвлөрнө

    Хөгжмийн наадмууд, тансаг зэрэглэлийн аялалд ашиглагддаг том хэмжээтэй асар, майхан үйлдвэрлэдгээрээ танигдаад байсан зочлохуйн үйлчилгээ үзүүлэгч нэгэн компани Саудын Арабын баруун хойд хэсэгт, хадархаг уулсаас урган гарсан гэмээр ер бусын, уран зөгнөлийн хэв маяг бүхий архитектуртай гурван байгууламж барихаар төлөвлөжээ.

    1417x1125.jpg

    "Dune" киноны зураг авалтын байршил гэлтэй тэрхүү зочид буудлуудыг тансаг аялал жуулчлалаас гараагаа эхэлсэн "Habitas" компани эзэмшиж, үйл ажиллагааг нь явуулах юм байна.

    Саяхан танилцуулагдсан эдгээр төслүүд нь Саудын Араб улсын хилээ нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх их наяд ам.доллароор хэмжигдэх бодлогын нэг хэсэг нь аж. Тус бүрдээ 40 өрөө бүхий дээрх зочид буудлууд нь үйл ажиллагааны хувьд адал явдал, эрүүл амьдрал, байгаль орчин гэсэн гурван өөр чиглэлд төвлөрөх юм байна.

    Cэтгэгдэл бичих