logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Л.Оюун-Эрдэнэ: ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 26 17:00
    323

    Зургийг: mongolia.gov.mn

    "Монгол Улс, ОХУ-ын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой" болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзах үеэр онцоллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын нийслэл Бишкек хотноо аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр "Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгаа"-гаа илэрхийлэв.

    Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Киргиз улсад хэрэгжиж буй анхны айлчлалаар хоёр тал тээвэр, логистик, хөдөө аж ахуйн салбарын харилцаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

    Мөн аялал жуулчлалын салбарт Монгол Улс, Киргиз, БНСУ зэрэг Азийн зарим орны ард түмэн хөх толботой төрдгийг Киргизийн тал онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут бий болгох талаар хамтран ажиллахаар ярилцсан байна.

    Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаа"-гаа илэрхийлсэн байна.

    Харин ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин "Монгол Улстай эрчим хүч, үйлдвэрлэл болон бусад чиглэлд стратегийн төсөл хэрэгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа" гэж онцолжээ.

    Түүнчлэн боловсролын салбар нь хамтын ажиллагааны нэг гол салбар байж болохыг дурдсаныг “TASS” агентлаг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих