Зургийг: Patrick Pleul/Getty Images
“Tesla”-ийн 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцааг эзэмшдэг 17 хөрөнгө оруулагч тус компанийг буруу менежментээр ажиллаж байна хэмээн шүүмжиллээ.
Хөрөнгө оруулагчид “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маскийг хэт сатаарч бусад компаниуддаа түлхүү анхаарч байна гэж үзэн, ТУЗ-ийн даргад нь мэдэгдэл хүргүүлжээ. Мөн ТУЗ-ийг Илон Маскт хяналт тавьж, түүнтэй ойрын холбоотой захирлуудыг огцруулахыг хүслээ.
“Tesla” одоогоор дээрх мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Компаниудаас ийнхүү менежменттэй холбоотой гомдол ирж байгаа нь анхны тохиолдол биш аж.
“Amalgamated Bank”, Нью-Йорк хотын Тэтгэврийн сан зэрэг нөлөө бүхий хувь эзэмшигчид цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед “Tesla”-д анхаарлаа төвлөрүүлэхийг шаардсан байна.
Дөрөвдүгээр сарын дөрвөний байдлаар “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа юм.
Гүйцэтгэх захирлуудын хувьд хоёр компанийг зэрэг удирдах нь ховор байдаг. Харин Илон Маскийн хувьд “Tesla”, “SpaceX”, “Twitter”, “The Boring Company” болон “Neuralink” компаниудыг удирдаж байна.