logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа V/18-нд эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 16:45
    389

    Зургийг: С.Батсайхан

    ХХБ: Татан төвлөрүүлсэн хөрөнгийг тогтвортой зээлийн эх үүсвэрт голлон зарцуулна

    “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга пүрэв гарагт эхэлнэ. Арилжааны захиалгыг тавдугаар сарын 18-23-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хүлээн авах юм. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах системийн нөлөө бүхий дөрөв дэх банк болж байна.

    Тус банк эхний ээлжид нэгж бүр нь 33 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2.5 сая гаруй ширхэг хувьцаа олон нийтэд гаргана. Үүний 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгож байгаа юм.

    Худалдаа хөгжлийн банк анхдагч зах зээлээс татан төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээг 83.5 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Хувьцаагаа худалдсан хөрөнгөөр ногоон болон тогтвортой санхүүжилтийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөснийг онцолж байна. Тухайлбал: эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн ногоон хөгжилд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг мэдээллээ.

    2022 оны байдлаар тус банкны нийт хөрөнгө 9.7 их наяд төгрөг, өөрийн хөрөнгө нь 1.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг санхүүгийн тайлангаас нь харж болохоор байна. Тайлант хугацаанд банкны секторын нийт байгууллагын зээлийн 43 хувийг дангаараа бүрдүүлж байгаа аж. Мөн Монгол Улсын SWIFT гадаад шилжүүлгийн 30 хувийг, “Moneygram” мөнгөн гуйвуулгын үйлчилгээний 97 хувийг гүйцэтгэж байгаа юм.

    Үүнээс гадна хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн гадаад харилцагч, хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа талаар тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон онцолж байна. Мөн "Цаашид буюу 2025 онд уур амьсгалын эрсдэлийн удирдлагын санхүүгийн ил тод байдлын систем нэвтрүүлэх, 2030 онд тогтвортой санхүүжилтийг хоёр тэрбум ам.доллар хүргэхээр байгаа. Мөн 2050 онд нүүрстөрөгчийн саармаг байгууллага болох төлөвлөгөөтэй байгаа"-гаа тодотгож байлаа.

    "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар, "Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК туслах андеррайтераар ажиллаж байна.

    Cэтгэгдэл бичих