logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зарах захиалга нь биелэхгүй байна уу? "Short" арилжаа хөрвөх чадварыг хөдөлгөх хүч болох нь
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 03 13:25
    609

    Зургийг: Scott Eells/Bloomberg

    “Short” арилжаа нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу талтай

    Тэд өөрсдийгөө зах зээл, компаниудын үнэнч шударга байдлыг хангаж байна гэдэг. Харин шүүмжлэгчид тэднийг зах зээлийн манипуляцад дэндүү ойрхон гэдэг. Зохицуулагчид тэднийг болгоомжлонгуй ажигладаг. Монголын хөрөнгийн захад “Short” арилжааны орон зай бий юу. 

    Уналтад мөрий тавихуй

    Хэрэв та хувьцааг бага үнээр худалдаж аваад өндөр үнээр зарвал мэдээж илүү баян болж, бүгд танд баяр хүргэнэ. Харин өндөр үнээр зээлж аваад бага үнээр зарвал мөн л баян болох боломжтой ч зарим хүмүүс таныг үзэн ядна. “Short” арилжаалагчдын зарчмыг энгийнээр тайлбарлавал ийм.

    3-4.JPG

    Өнөө цагт тэднээс хамгийн хүчтэй нь “активист” арилжаалагчид мэтээр хэвлэл мэдээлэлд гардаг ч үнэндээ тэд “short” арилжааны зах зээлд маш бага хувийг эзэлдэг. Харин хедж сангууд, мэргэжлийн хөрөнгө оруулагчид хувьцааны уналтаас хөрөнгө оруулалтаа хамгаалж, хэт өндөр өсөлттэй гэж үзсэн хувьцааг өөртөө “зөөлөн газардуулах” зорилгоор дийлэнх “short"-ийг хийдэг байна.

    Тэдний овоо хараанд

    Хуурамч “ногоон” амлалтууд нэмэгдэж, мөн "ногоон санхүүжилт" дээд хэмжээндээ хүрснээр компаниудын үнэлгээ хөөсөрч байгааг хедж сангийн менежерүүд ажиглаж, энэ онд байгаль орчин, нийгэм, засаглалын хувьцаануудад ихээр орж байна. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн зах зээлд ихэнх хөрөнгө оруулагчдын ойшоодоггүй бага үнэлгээтэй компаниудын хувьцаанаас “short” арилжаалагчид энэ онд 13 тэрбум ам.долларын ашиг олжээ.

    unnamed (20).jpg

    Ялангуяа оны эхээр уналтад ороод байсан "First Republic" банк зэрэг АНУ-ын орон нутгийн банкнуудын хувьцаанаас хамгийн ихийг халаасалсан байна. Тэдний дунд “The Big Short" киногоор танигдсан алдарт “short” арилжаалагч Майкл Бьюрригийн "Scion Asset Management" ч байв.

    Монголд орон зай бий юу?

    “Short” арилжаа нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу талтай байдаг. Хэдий тийм боловч Монголд одоогоор үүний хөрс суурь, эрх зүйн орчин, зохицуулалт, оролцох талуудын санхүүгийн чадавх гээд аль нь ч бүрдээгүй байгааг "Marketinfo.mn" сайтын Үүсгэн байгуулагч Б.Ганболд хэлж байлаа.

    Байр суурь

    "Эхний ээлжид хөрөнгийн зах зээлд үнэ ханш тогтох механизмыг сайжруулах шаардлагатай. Одоо бол зөвхөн ханш өсөхийг дэмждэг, бууруулах сонирхол хэнд ч байдаггүй механизмтай. Бүгд нэг талдаа гарчихсан ийм үед л хөрвөх чадвар байхгүй болдог. Тиймээс “short” арилжаа бий болгож, эхний ээлжид ядаж багажуудыг нь байлгах хэрэгтэй. Үүнийг дагаад хувьцааны хадгаламж гэдэг бүтээгдэхүүн гарч ирнэ. Хөрөнгө оруулалтын сангууд, зээлдүүлэгч талууд томроод ирнэ” хэмээн “Очун ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

    unnamed (21).jpg

    Cэтгэгдэл бичих