logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Ажлын байрыг дэмжих" зээлийн хэрэгжилт сул байсныг МҮХАҮТ-ын судалгаа харууллаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 16 16:26
    83
    МҮХАҮТ-ын шинэ судалгааны дүгнэлтээр цар тахлын дараа бизнесүүд эргэн сэргэхэд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь хилийн боомтын асуудал болоод байна

    МҮХАҮТ-аас цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааг 1000 гаруй аж ахуйн нэгжийн дунд явуулсан байна. Түүвэр судалгаанаас харвал хилийн боомт, тээвэр логистикийн асуудал, мөн санхүүжилт хамгийн том асуудал гэж үзжээ.

    Хилийн боомтын үйл ажиллагааны хэвийн байдал, удаашралыг шийдвэрлэх нь ОХУ, Зүүн Өмнөд Азийн түнштэй бизнесүүдэд илүү чухал байгааг тодотгож байна.

    Энэ оны судалгааг өнгөрсөн оныхтой харьцуулбал тээвэр логистикийн асуудал гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан юм. Харин эргэлтийн хөрөнгө хомсдож, тодорхойгүй нөхцөл байдал үүссэнийг гол асуудал гэж үзэж байсан байна.

    Тиймээс цар тахлын үе өнгөрч, хязгаарлалтууд цуцлагдсанаар тодорхойгүй байдал багассан гэж дүгнэж болохоор байгаа аж. Хэдий тийм боловч аж ахуйн нэгжүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт үр дүн муутай байсныг судалгаа харуулж байна.

    Бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдэд ажлын байраа хадгалахад санхүүгийн дэмжлэг чухал байгаа бол дунд аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдаа сургаж, мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг илүү хэрэгтэй байна гэж судалгаанд хамрагдсан компаниуд мэдэгджээ.

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа

    Эртний нийслэл Хархорум нийгэмлэгийн тэргүүн Д.Хишигдэлгэр

    “Голден прогресс” ХХК-ийн Захирал Б.Баярбат

     

     

    Cэтгэгдэл бичих