logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto” компани Юта муж дахь зэсийн уурхайд $920 саяын хөрөнгө оруулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 21 09:50
    252

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    “Rio Tinto”-ийн шинэ төслийн үйлдвэрлэл 2024 онд эхэлнэ

    “Rio Tinto” компани Хойд Америк дахь зэсийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож Юта муж дахь Кеннекоттын зэсийн уурхайд 920 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

    Дэлхийн эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр тус металлын эрэлт ирэх жилүүдэд огцом өсөхтэй төлөвтэй байгаа нь компанийн энэ шийдвэртэй уялдаж байгаа юм. Энэ хүрээнд тус компани гүний уурхайн төсөл болон Кеннекоттын “North Rim Skarn” бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 498 сая ам.доллар зарцуулах бөгөөд үр дүнд нь ирэх 10 жилд уурхайн зэсийн гарц 250 мянга гаруй тонноор нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

    Шинэ төслийн үйлдвэрлэл 2024 онд эхэлж, хоёр жилийн хугацаанд бүрэн хүчин чадалдаа хүрэхийг “Rio Tinto” мэдэгдэлдээ дурджээ. "Бид Кеннекоттд дэлхийн түвшний газар доор уурхай барихын зэрэгцээ боловсруулах үйлдвэрүүдээ АНУ дахь зэсийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахуйц хэмжээнд сайжруулахаар энэхүү хөрөнгө оруулалтыг хийж байна" хэмээн “Rio Tinto”-ийн Зэсийн группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Клэйтон Уокер онцолсон байна.

    Нийлүүлэлтээ өсгөх шинэ төслөөс гадна зэс хайлуулах үйлдвэр дахин барихад нэмэлтээр 300 сая ам.доллар, мөн Кеннекоттын боловсруулах үйлдвэрийн байгууламжийн бүтцийг сайжруулж, молибдений хөвүүлэн баяжуулах дамжлагыг шинэчлэхэд 120 сая ам.доллар зарцуулахаар болсон аж. 

    Cэтгэгдэл бичих