
Зургийг: petromatadgroup.com
“Матад XX” талбай дахь “Цэн тогоруу” ордыг ашиглахад газрын зөвшөөрлийн асуудлаас шалтгаалан талбайд тоног, төхөөрөмж угсрах, суурилуулах ажлыг эхлүүлэхэд саад учирсан талаар “Petro Matad” компани тайландаа онцоллоо.
Газрын тухай хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилгуулах үүднээс Засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагуудад удаа дараа албан хүсэлт, шаардлагуудыг хүргүүлсэн боловч “Матад XX” талбайн газрын зөвшөөрлийн асуудал 2022 онд шийдвэрлэгдээгүйг тодотгожээ.
Харин Монгол Улсын төв бүсэд байрладаг, тус компанийн хайгуулын “Онги V” талбайн үйл ажиллагааг цар тахлын үед түр зогсоосон байсан нь цуцлагдаж, бүтээгдэхүүн хуваах гэрээ (“БXГ”)- ний дагуу хайгуулын хугацааг 2024 оны долоодугаар сар хүртэл сунгахаар тохиролцсон байна.
Тус компани “Санстеп” сэргээгдэх эрчим хүчний хамтарсан компанийг анхны хөрөнгө оруулалтыг гарган үүсгэн байгуулсан бөгөөд цаашид үйлдвэрлэл эрхлэх эсxүл ахисан түвшинд түншлэлийн харилцааг хөгжүүлэх боломж бүхий нэмүү өртөг шингэсэн төслүүдийг эрэлxийлж байгаагаа мэдэгдлээ.