logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “Говь” ХК-ийн цэвэр алдагдал I улиралд өмнөх оны мөн үеэс 57 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 24 11:50
    340

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний улиралд "Говь" ХК 41.1 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ

    2023 оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Говь” ХК болон охин компаниуд нь гурван тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласныг мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үед 7.2 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласантай харьцуулбал 57 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    24-4.JPG

    Тайлант хугацаанд тус компани 41.1 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ. Өмнөх оны мөн үед 25.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулбал ойролцоогоор 60 хувийн өсөлт үзүүллээ.

    Үүнээс гадна үйл ажиллагааны зардал нь тогтвортой түвшинд хадгалагдсан нь тус компанийн алдагдал буурахад голлон нөлөөлснийг тайлангаас харж болохоор байна. 2022 онд алдагдлын хэмжээгээ 79 хувиар бууруулсан бол 2023 онд борлуулалт нь түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг “Говь” ХК-ийн Стратеги хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан онцолж байсан юм.

    Тус компани урт хугацаандаа гадаад зах зээлд түлхүү анхаарч, цахим худалдаанд төвлөрч ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлээд байна. Түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих