
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн үйл ажиллагааны цэвэр ашиг энэ оны III улиралд өмнөх оны мөн үеэс 146 хувиар өсөж, 3.8 их наяд вон буюу 2.8 тэрбум ам.доллар хүрлээ.
Тансаг зэрэглэлийн болон цахилгаан загваруудын борлуулалт өндөр байсан нь үйл ажиллагааны цэвэр ашиг нь өсөхөд гол жин дарсныг тус компани тайландаа дурджээ. Мөн БНСУ-ын воны ханш үргэлжлэн суларсан зэрэг макро хүчин зүйл ашиг өсөлттэй гарахад нөлөөлсөн байна.
Тайлант хугацаад “Hyundai Motor”-ийн нийт борлуулалт 30 гаруй тэрбум ам.доллар давсан аж. Мөн 169 мянга орчим цахилгаан автомашин борлуулсан нь өндөр үзүүлэлт болж байна.
Энэ оны III улиралд олон улсын зах зээлд “Hyundai Motor”-ийн автомашины борлуулалт 1.04 сая давсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин БНХАУ-д борлуулалт нь 33 хувиар буурчээ.