logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Оны эхний улиралд ДНБ 7.9 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 16:00
    395

    Зургийг: С.Батсайхан

    2015 оны зэрэгцүүлэх үнээр ДНБ 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.6 тэрбум төгрөгөөр өсөв

    2023 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 их наяд төгрөг болж, 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Энэ нь 2021 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

    Үүнээс өмнө “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар 30 хувь нь 6-7 хувиар өсөх төсөөлөлтэй байсан юм.

    2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний гүйцэтгэлээс харахад уул уурхай, олборлолтын салбар 5.3 хувиар өсөж, нийт өсөлтийн гол хэсгийг бүрдүүлсэн байна.

    Үүнд нүүрс болон газрын тос олборлолт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн өсөлтөд тээврийн салбар 2.1 нэгж хувийг, үйлчилгээний салбар 3.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.

    Харин хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ 0.2-0.5 нэгж хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 0.7 хувиар буурсан байна.

    Эдгээрийг Эдийн засагчдын клубийн гишүүдийн хүлээлтийн судалгаатай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн гол хэсгийг уул уурхай тэр дундаа нүүрсний олборлолт, экспорт бүрдүүлсэн гэх таамагтай таарч байна.

    Оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2023 оны эхний улиралд 13.6 их наяд төгрөг байна. Үүнийг эцсийн ашиглалтын аргаар авч үзэхэд нийт өрхийн хэрэглээ 51.9 хувийг, Төрийн байгууллагын хэрэглээ 11.3 хувийг,  23.5 хувийг хөрөнгийн нийт хуримтлал бүрдүүлж байна.

    Мөн гадаад эдийн засгаас хүлээн авсан хөрөнгө оруулалтын орлогыг хасаж тооцсоноор үндэсний нийт орлогын хэмжээ 12.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн дүнтэй харьцуулахад 49.99 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих