logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Иений ам.доллартой харьцах ханш дахин 150 нэгж давж, интервенцийн эрсдэлийг нэмэгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 26 14:25
    233

    Зургийг: Shoko Takayasu/Bloomberg

    Япон улс өнгөрсөн онд 1998 оноос хойш анх удаа иений ханшийг дэмжих интервенц хийхэд 60 тэрбум ам.доллар зарцуулжээ

    Иений ам.доллартой харьцах ханш дахин 150 нэгжийг давж суларснаар ирэх долоо хоногт бодлогын шийдвэрээ танилцуулах Японы Төв банканд дарамт болж байна. Иений ханш ийнхүү дахин суларсан нь Япон улсын Засгийн газар валютын захад интервенц хийх эрсдэлийг нэмэгдүүллээ.

    403490962.png

    АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон Японы Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү дахин нэмэгдээд байна. Ингэснээр иений ханш Нью-Йоркийн хөрөнгийн захын арилжааг 150.23 нэгжид хүрч дуусгалаа. Энэ нь хамгийн сүүлд 1990 оны наймдугаар сарын үзүүлэлттэй ижил дүн болов.

    Япон улс өнгөрсөн онд 1998 оноос хойш анх удаа иений ханшийг дэмжих  интервенц хийхэд 60 тэрбум ам.доллар зарцуулсан юм. Энэ онд иений ам.доллартой харьцах ханш 12 гаруй хувиар суларч, “Их-10”-ын бүлгийн валютууд дундаас хамгийн муу үзүүлэлттэй нь болоод байна.

    Cэтгэгдэл бичих